ДАШТ-2019: М.Уранцэцэг Д.Белодидэд ялагдан, хүрэл медалийн төлөө барилдах болов
М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр Монголын гурван бөх барилдсанаас дэлхийн дэд аварга, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Наранцэцэг нар тэмцээнээ дуусгасан.
Өнөөдрийн сүүлчийн найдвар, ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хагас шигшээд дэлхийн аварга, 18 настай, Украины залуу од Дария Белодидтэй барилдав. Тэдний өрсөлдөөнийг хүлээсэн хүн олон. Хоёр бөх анх удаа учраа таарахад Д.Белодид ялж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх боллоо.

М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй барилдана. М.Клемент дагах тойрогт олимпын алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Аргентины Паула Паретог өвдөг шороодуулж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангасан юм.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай жүдоч урнаа украйны тамирчны хаана нь ч хүрэхгүй бнаа энэ тэмцээн тайлбарлаж байгаа залуу арай л бишээ бүхнииг нэвт мэдэгч хүн бн шигшээ багтаа ахлах дасгалжуулагчаар авах нь зүйтэй болвуу Үё үё бүдүүлэг үзэгчиин үг хэлэх юм үё үё их мэдэгч болох юм үё үё нээх шүүмжлэгч болчих юм тайлбарлагч мөн үү