М.Уранцэцэг ДАШТ–ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр Монголын гурван бөх барилдсанаас дэлхийн дэд аварга, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Наранцэцэг нар тэмцээнээ дуусгасан.
Өнөөдрийн сүүлчийн найдвар, ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх М.Клементтэй хүч сорив. М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялсан ч хагас шигшээд дэлхийн аварга, Украины Дария Белодидэд дийлдсэн.
Харин М.Клемент дагах тойрогт олимпын алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Аргентины Паула Паретог өвдөг шороодуулсан юм.
Баянхонгор аймгийн Баян–Овоо сумын харьяат М.Уранцэцэг М.Клементийг цэвэр ялав. Ингэснээр ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны, гурван медальтай хоёр дахь (Түүнээс өмнө Д.Сумъяа) жүдоч боллоо.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архангайд Монгол газар компанийн алт олборлох нэрээр сүйтгэсэн газар нутгийг онгоцноос бичлэг хийж харуулсныг үзлээ. Арай ч дээ. Газар нутаг минь ийм болчихсон гэж зүүдэнд ч орсонгүй. Энэ бичлэгийг ТВ-ээр дахин дахин сайн харуул ард түмэнд. Алт олборлогчидыг заавал шорон гянданд хийх нь гол биш. Нөхөн сэргээлтийг нь сайн хийлгэ. Эрхбиш зөвшөөрөл энэ тэр байдаг болоод л ухаж сэндийчээ байлгүй. Харин тэр зөвшөөрөл лиценз өгсөн дарга даамлууд, хуулийн дагуу хянаж шалгаж байх үүргээ биелүүлээгүй үе үеийн албан тушаалтнуудыг ил болгож арга хэмжээ авах хэрэгтэй. Арай л байна шүү. Хайран эх нутаг минь.