ИНФОГРАФИК: Спорт холбоодыг Х.Нямбаатараас гадна Б.Жавхлан, Л.Болд, Н.Энхболд нарын улс төрчид удирддаг

Монголын Боксын холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сонгогдсон. Үүрэгт ажлаа аваад удаагүй байхад нь МУГТ Э.Цэндбаатарт холбогдох дуулиан дэгдэв. Түүнийг Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасах шийдвэр гаргахад Х.Нямбаатар оройлон нөлөөлсөн гэлтэй дүр зураг уншигдаж буй.
Асуудлыг “Х.Нямбаатарт Боксын холбоо л дутаж гэнэ” гэх өнцгөөр харагсад цөөнгүй. Өөрөөр хэлбэл түүнд сайд, гишүүний албыг давхар хашдаг, Оюу толгойн хэлэлцээний ажлын хэсгийг ахалж, өшөө цаашлаад цөөнгүй хуулийн төслийг яг өөрөө гардан урагшлуулж буй зэрэг нь хангалттай хэмжээний ачаа.
Ерөөс улс төрийн алба хашиж буй хүн давхар төрийн бус байгууллага тэргүүлэх нь зүй ёсонд нийцэх эсэх талаар өдгөө маргалдаж байна. Тэд эрх мэдэл, албан тушаалаар далайлгаж, өөрийн бус салбарын үйл ажиллагаанд оролцож, эргээд сонгуулийн өмнө өөртөө пи-ар хийх хэрэгсэл болгох юм биш биз. Х.Нямбаатар лав Монголын Боксын холбоонд ордон барьж өгнө, ДАШТ-д оролцох тамирчдын зардлыг хувиасаа даана гэж мэдэгдсэн нь холбооныхныг үг дуугүй болгосон гэлтэй.
Тэгвэл, улс төрийн хамаарал бүхий эрхмүүд удирддаг, эсвэл хувьцаа эзэмшдэг спорт хороодын мэдээллийг доор үзүүллээ.
Инфографиктай танилцах: Холбоодын нэр бичигдсэн харгалзах тойрогт дарвал, удирддаг хамаарал бүхий хүмүүс тодорно.
Уг нь УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын тэргүүний албыг давхар хаших нь хуулиар хориотой байсан. Гэвч 2020 онд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, 42.1.4-ийг “...бүрэн эрхт хугацаандаа төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хаших эрхтэй...” гэсэн заалт нэмсэн.
Өнөөдрийн байдлаар хоёр УИХ-ын гишүүн ийм албыг хашиж буй нь Х.Нямбаатар, Н.Энхболд, Б.Жавхлан нар болж байна. Мөн 2016-2020 оны парламентад гишүүнээр ажилласан Ч.Санжмятав, А.Ундраа нарыг нэмж болно.
Түүнчлэн өдгөө Бельгийн вант улсад суух элчин сайдаар томилогдоод буй, мөн УИХ-ын гишүүн асан Л.Болд Монголын Хөнгөн атлетикийн холбоог тэргүүлж байх юм. Тэр “ШИНЭ” намыг үүсгэн байгуулж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв.
Мөн УИХ-ын гишүүн асан, АН-ын даргаар УДШ-д бүртгэлтэй байдаг С.Эрдэнэ Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоог удирдаж байна. Цаашлаад Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулга Монголын Жүдо бөхийн холбоог удирдсан хэвээр байна.
Бүр хууччуулаас П.Цагаан Монголын Байт харвааны холбоог удирдана. Тэр Сангийн сайд, БСШУ-ны сайдыг УИХ-ын гишүүний албатай ээлжлэн хашиж ирсэн нэгэн. Б.Лхагважав МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн, МАН-ын гишүүн тэрбээр Монголын Гимнастикийн холбоог удирддаг.
“ШИНЭ” намын орон нутгийн асуудал хариуцсан дэд дарга, сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвшээд авсан Ц.Гантулга Монголын Ширээний теннисний холбоог удирддаг. Мөн нэгэн үес Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Д.Батжавхлан, ГХЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Ц.Чингарьд нарын нэрс ч бий.
Дэлхийн жишигт улс төрчид спорт холбоог тэргүүлэхээр улс төржүүлдэг л аюултай. Дотоод шийдвэрт нөлөөлж, тамирчдын тэмцээн уралдаанд явах эрхийг нь хасдаг, өгдөг асуудал цөөнгүй яригддаг. Харин хувь хүний спортод хайртай, өөрийн хувь нэмрээр салбарынх нь хөгжилд оролцъё гэсэн эрмэлзэл бол тусдаа асуудал билээ.
Хамгийн анхаарал татаж буй нь, нэг биш нэжгээд спортын холбоодыг улс төрд мөртэй улс удирдаж байна. Энэ нь спорт холбоод ерөөс улс төрчдийн буудаллаад өнгөрдөг газар болсныг л илтгэх шиг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Spoptod uls topcxhid hepeggui
ЛувБолд муу новшийг тэр Зоригтбаатартай нь хамт �######�уулб�##� таарна. Хөнгөн атлетикийн спорт монголд бүр мөхөж дууслаа.
энэ нь хүний бие бялдарын хөгжилд маш муугаар нөлөөлж байгаа шүү одоо сэргээх хэрэгтэй шүү
Эрдэнэ бас юу вэ дээ
Чаддаг чхдаг спортынхоо холбоог авдаг юм уу
Спортын тэргүүнүүд дандаа улс төрийнхөн юм байна
Батгана баастай, бадарчин б�##�агтай л гэдэг дээ
Er n xolboodiig businessiixen udirdval yaadagiin bol. Baruund mergejliin clubuudiin udirdlaguud dandaa businessiixen l bxiin bn shde