Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины Аюулгүй байдлын алба (SBU) баасан гарагт /2025.12.12/ мэдэгдсэн байна. “SBU”-гийн эх сурвалж хэлэхдээ дронуудаар Лукойл компани эзэмшдэг Филановский болон Корчагин газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэжээ.Филановскийн тавцан энэ долоо хоногийн эхээр мөн цохилтод өртсөн.
Эх сурвалж хэлснээр дронууд хоёр тавцангийн чухал тоног төхөөрөмжийг гэмтээж, үйлдвэрлэл зогссон гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Киев зунаас хойш ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд цохилт эрчимтэй өгч эхэлсэн. Эдгээр цохилтууд Кремль дайнаа санхүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг орлогын эх үүсвэрийг нь боомилох зорилготой юм. Өнгөрсөн сард Украин цохилтынхоо хүрээг тэлж газрын тос тээвэрлэдэг танкер онгоцнуудыг онилох болсон. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Украин гурван танкер онгоцонд далайн дроноор цохилт өгөөд байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бензингүй болвол амар зүгээр сайхан бүгдээрээ жаргана Монголчуудаа
Найс!
АЗИЙН БУУНЫ НОХОЙ, FUCK YOU сармагчин !
слава Украйне...
Азийн БУУНЫ НОХОЙ, FUCK YOU новшийн САРМАГЧИН, чиний фашист, нацист БӨГСЗЕЛЯ, ГАХАЙ УКР - удахгүй дуусна, КАПУТ болно.