Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Гэмшицгээлээ. Гэсгээл биш шийдэл гаргая

"Оюутолгой"-н асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурван өдөр болж дууслаа.

Эхний өдөр: Шинжээчдийн мэдээлэл нүд нээснээс өөрөөр гялтайх зүйлгүй. Ам нээхээс эмээсэн, хаяагаа манасан хүмүүс байв.

Хоёр дахь өдөр: Асуулт тавих гишүүд, хариулт хэлэх гэрчүүдийн амнаас цухалзах улс төрийн байр сууриуд нь одоогийн МАН дотор эрх мэдэлтнүүдийн хэний талд аль эсвэл хэний эсрэг юу ярьж буйгаас хамааран сонсголын уур амьсгал хэрүүл, гомдлын талбар болж хувирсан.

Гурав дахь өдөр: 34 хувь, УИХ-ын 57-р тогтоол буруутгагдаж, ихэнх нь гэмшицгээв.

Ямартай ч, монголчууд нийтээр мэдээлэлтэй болж, юуг шахаж шаардахаа, цаашид хийгдэх хэлэлцээрүүдийг анхааралтай ажиглахаа мэддэг болцгоолоо. Төрд өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс хэрэлдэн хэлцсээр дуусгалаа. Харин "Рио Тинто"-гоос АРАВ гаруй хүн дуудсан ч ирсэнгүй. Сонсголоос хэдхэн хоногийн өмнө Гүйцэтгэх захирлаар томилогдоод ажлаа хараахан эхлүүлээгүй С.Мөнхсүх ирж, нүүрээ улалзуулсаар суув. Тэр монголын биш Рио Тинтогийн эрх ашгийг бүрэн хангах нэгэн гэдгээ харууллаа. Олон жил Монголчуудыг доош нь хийж ирсэн гэдгийг нь С.Наранцогт хэлэв.

Гэмтэл

ТЭЗҮ байхгүй ч, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, сорчилж олборлуулсаар. Гэсэн ч “Рио тинто"-д жилд 4.3 их наяд, өдөрт 10 тэрбумын зээлийн хүү төлсөөр. Монголын талын хөрөнгө оруулалтын 6 тэрбумын зээлд 19 тэрбум долларын хүү гэдэг. Гадаад өрийн 50 хувийг дангаараа эзэлтлээ тэлж байна. Хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар зэсийн үнэ дэлхийн зах зээлд 2600 ам.доллароос дээш гарсан тохиолдолд 68% буюу Гэнэтийн ашгийн татвараас ч чөлөөлчхөж. 

Мөн “Онтрэ” ХХК нь Оюу Толгой бүлэг ордын нийт нөөцийн 30 хувийг “Шивээ Толгой” болон “Жавхлант” гэх хоёр лицензээр эзэмшдэг нь ҮНЭН.  “Оюутолгой" ордыг 80 жил ашиглахаас 35-д нь "Онтрэ" ХХК-ийн талбайгаас олборлоно. Эл компани дээр өчнөөн асуудал тулж иржээ. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө өөрөө төлөөгүй, татвараа хугацаанд нь төлдөггүй. 2016 оноос хойш шалгалт хийгдээгүй. Лиценз нь асар олон гар дамжихдаа татварын мэдээлэл үлдээгүй.

Гэмшил

Сонсголын хоёр дахь өдөр Л.Гүндалай, З.Энхболд, Н.Энхбаяр нар орж ирж, С.Баяр, С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нарыг буруутгаж байгаад гарцгаасан.

Харин сонсголын сүүлийн өдөр С.Баяр, С.Баярцогт, Д.Лүндээжанцангаас эхлээд ирээгүй Ц.Элбэгдорж хүртэл гэмшлээ.

С.Баяр, “УИХ-ын 57-р тогтоол хуулиас давсан. 34 хувь гэж тохирсон нь буруу байж. Хүртэх үр өгөөжийг гэрээнд тусгаагүй нь миний алдаа” гэж амаа барив. Тэрбээр, 2009 онд “Оюутолгойн ашгийн 55-77%-ийг Монголчууд хүртэнэ” гэж байв. С.Баярцогт “Тусгай АМНАТ л авах байсан юм” гэж харамсав. Д.Дэмбэрэл 34 хувь дээр менежментээ хийж чадаагүй гэж нэмэв. Алс хол АНУ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч гэмшил илгээжээ. Тэрбээр, хүлцэл өчиж, "Рио тинто"-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон” уянгалав. Д.Лүндээжанцан “Өдөрт нэг цэцэрлэг барих мөнгө орж ирэх биш бид өдөрт зээлийн хүүд 10 тэрбумыг төлдөг юм уу, цус харвалаа” гэж мэгдэв.

Товчхондоо, 34 хувиар тохироод 51 хувьд хүргэх байсан ч, буулт хийсээр нэмээд тусгай АМНАТ-өө ч аваагүй нь алдаа болсон гэж ойлгогдлоо.

Энэ алдаанууд хаанаас гарчхав.

  • 2009 оны 57-р тогтоол,
  • УИХ-ын 40-р тогтоол,
  • 2019 оны 92-р тогтоол,
  • 2021 оны 103-р тогтоол, гол ДӨРВӨН тогтоолуудаа ярих учиртай.

Гэсгээл биш гарц гаргая

Одоо цаашид хэрхэх вэ. Гэмшигчдийг гэсгээлтэй биш. Зөв буруу, өгөөжтэй өгөөжгүйн талаар маргалдах нь нэгэнт утгагүй болчихлоо. Хэн нэгнийг буруутгах ч утгагүй тийш хандлаа. Гэрээг цуцлах биш хэрхэн монголын талын эрх ашгийг хангаж өгөөжтэй болгон засах вэ гэдэг нь илүү чухал. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025.04.09-нд тогтоол гаргаж 2007 оноос хойш тодорхойгүй байсан Оюу Толгой стратегийн ордын хил заагт Онтрэ ХХК-ийн 2 лицензийг багтаан тогтоосон. Өнөөдрийн Г.Занданшатарын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр хийж, УИХ хэлэлцэн шийдвэрлэх хүлээлттэй байгаа.

  • Хоёр талын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж ижил тэнцүү түвшинд яаж хамгаалах,
  • Хөрөнгө оруулалтын гэрээнээсээ давсан Хувь нийлүүлэгчийн гэрээг хэрхэн засах,
  • "Рио Тинто"-гоос тусгай АМНАТ авдаг болох.
  • Ашигт Малтмалын тухай хуулийн 5.5-д дахь стратегийн ордын 34%-ийг эзэмшихээс гадна төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр (АМНАТ) орлуулж болно гэж заасанд хэрхэн нийцүүлэх,
  • “Оюутолгой”-н орлогыг Монголбанканд авдаг болох, 
  • Лаборатори байгуулах, цахилгаан станц барих… гэх мэт шийдлээ хүлээсэн асуудал олон байна.

70 хувийн ирцтэй болсон энэхүү сонсголын ач холбогдлыг цаашид хэрхэх вэ гэдэгт л илүү чиглүүлээсэй.



Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл

Монголын нутагт Риог байх ёстой байранд нь тавь. 1жилийн дотор Цахилгаан станц(Голомтийн Баясгалан 1жилд 150 мвт-г барьж ашиглалтад оруулсан!) ,2жилийн дотор Зэс хайлуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулахгүй бол хөөж гарга!

Зочин
Зочин

Буруутай хулгайчуудыг яллаад гэрээгээ шинэчлэн засаад явах ёстой энэ хулгайчууд одоо л мэдэж гэмшиж байна гэнээ лаларууд шал худлаа шүүү бүгдийнх н шаасан мөнгийг дор хаяж гурав нугалуулж төлүүлээд сургамж болгон бүх насаар н хорих хэрэгтэй

Гэрээ баталчлаа гээд баярын хурал, ичмээр юм.
Гэрээ баталчлаа гээд баярын хурал, ичмээр юм.

Анхнаасаа юугаа хийж байцгаасан юм! Айл тэр хооронд ёстой хоосолж өгсөн байгаа. Одоо тэр алдагдсан боломжоо яаж сэргээн засварлах вэ малуудаа?

Манайд
Манайд

Матрын нулимсууд...

Зочин
Зочин

Баярцогт, С.Баяр нар авилгaл авч улс ард түмэнд 20 тэрбум долларын хохиролтой гэрээ хийж өөрсдөө АНУ-д олон хаустай болсон. Иймэрхүү нoвшнуудыг шoронд хийхгүй бол авилгaлчид гавъяа байгуулсан мэт цээж дүүрэн явдаг боллоо. Буруу зүйл хийснээ ойлгосон Элбэгдорж, Сайханбилэг нар гадагшаа зугтаад ирэхгүй байгаа.

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

bayarcogt, zorigt, saihanbileg dandaa musain gomoonuud, hujaagiin erliizuud mongol orniig hudaldsan urgagchid ta nar uiliin uree dleh l bolno doo bolno. tengeriin shuuh gej bas baidag um

Зочин
Зочин

Юун ашиг энэ тэр вэ? Бүр өрөнд орцон, өдөрт 10 тэрбум! Энэ уурхайг хаавал таарна, эсвэл бөмбөгдөөд дэлбэлчихмээр юм байна даа? Шал балай юм болж!

монгол
монгол

Наад Мөнхсүх чинь Монголын Изинис агаарын тээврийн компанийг дампууруулсан одоо Оюу толгойг лампууруулна, эртхэн шиг зайлуул Монголын төлөө гэх сэтгэлтэй, монгол хүнээр захирал тавь

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Төр оролцсон учраас л тодорхойгүй зүйл их болж гадаадбхан түүн дээр нь тоголсон бнаа. Хувийн Компа нууд бол ийм балай юм гаргуулахгүй шүү дээ !

Зочин
Зочин

Элбэгдорж Баярцогт Сайханбилэг Баяр Ми.Энхболд нарыг заавал шийтгэх шоронд хийх ёстой....

Зоч
Зоч

Хужаагииин ирлиииз хурлиизууудч их болждэээ нам дагаж хагхртлааа баяжиж даргынхааа дүүг нь хүртэл аваад суууханлдээээ

Зочин
Зочин

Энэ бол хөгжлийн үе шат юмаа. Юмны захад л хүрч бсн үе шүү дээ. Гэрээ хэлцэл хийхэд одоо л дөртэй болж бнаа бид.

95 онд хийж бсн бизнесийн эхэн үеийн маань гэрээнүүдээ одоо харахад маш түүхий, дэндүү хангалтгүй хийсэн бдг, уг нь тэр үедээ бодож2 л хичээгээд л хийсэн юмдаг. Үүн шиг л бид цаашид ч их зүйлд суралцаж чамбайрна л даа.

Зочин
Зочин

хөгшин чонын сүүлчийн улиан гэдэг шиг л хэдэн өвөө нар хүн гүтгэж, харлуулаад л, өөрсдөө гавьяатан болох гэж баахан жүжиг тавих шив. шийдэл ярьж байгаа нь баяр тангууд л байх шив.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эд нар дотроо Баяр нь арай ухаантай л даа !

Холбоотой мэдээ

Back to top button