УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос #3 | О.Батнайрамдал: Монголын эрх ашиг нэгт байх ёстой. Сонсголоос хойш итгэлцэл дээр тулгуурласан хэлэлцээ хийгдээсэй

2025 оны ХII сарын 08, 10, 12-ны өдрүүдэд явагдах "Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.


Өнөөдөр /2025.12.12/ нээлттэй сонсголын сүүлийн өдөр.

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 20:00 ЦАГ

"Эцэст нь хэлэхэд тэр Ч.Сайханбилэг эх орондоо ир"

"Оюу Толгой"-н асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ,

Улс төрчид хэн нь хэн бэ гэдгийг харсан байх. Ард түмэндээ энэ сонсголоор ард түмэндээ хөрөнгө оруулалтын гэрээ болоод олон асуудал дээр мэдээлэл өгч чадлаа гэж харж байна. Эцэст нь хэлэхэд тэр Ч.Сайханбилэг эх орондоо ир.

Хянан шалгах түр хороог даргалагч О.Батнайрамдал,

Уг нь би сонсголын сүүлийн асуултыг С.Баяр даргад бэлдсэн байсан юм. Өнөөдөр хүрэлцэн ирсэн ч сүүлийн мөч хүртэл байсангүй. Байхгүй учраас С.Баярцогт даргад тавья гэж бодлоо. Гурван өдрийн туршид олон нийтээрээ мэдээлэл авч чадсан байх гэж бодож байна. Бид эндээс юу хүссэн бэ гэвэл алдаагаа засаад шийдэл олъё л гэж бодсон. Алдааг нь мэдсээр байж цааш нь алдаатай нь явуулбар энэ буруу. Оюу Толгойн хөрөнгө оруулалт орж ирснээрээ Монгол Улсын эдийн засагт гол хүч болсон. Тэр үед туршлага муу байсан. Гэхдээ өнөөдөр цаг үе өөр болсон. Бид шийдэл гаргаад явах ёстой. Эцэст нь УИХ-ын тогтоол болгоод шийдэл гараад явна.

16 жилийн өмнөх бүхнийг 3 өдрийн туршид сонслоо. АМНАТ-өөр орлуулна гэж байгааг ойлгосон. Өөр юуг бидэнд хэлмээр байна.

Сангийн сайд асан С.Баярцогт,

Өнөөдрийн сонсгол болж байгаад би чин сэтгэлээсээ талархаж байна. Нэг зааланд суугаад 16 жилийн үйл явцыг дүгнэх боломж гарч байгаагүй юм. Эрх барьж байгаа нь давамгайлаад оролцоог хумьдаг байсан. Би дахиад ч 4, 5 Оюу Толгой Монголд бий болно гэж боддог. Тиймээс энэ бол суурь гэрээ болох учраас алдаан дээрээсээ суралцах ёстой. Анхандаа бол үл ойлголцол, бие биедээ итгэхгүй маягаар эхэлсэн. Харин 3 өдрийн дараа бид Онтрэ дээр гэхэд бүгд нэг ойлголтод хүрсэн, зардлыг бууруулах дээр ч гэсэн нэг ойлголтод хүрсэн гэж ойлголоо. Засгийн газар хэлэлцээ хийхдээ дандаа эвгүй үеэр таараад байна. 2009, 2015 онд эдийн засаг хямралтай байсан. Одоо 2025 оны байдлыг харахаар бас нэг олигтой юм харагдахгүй, хүндрэл үүсчихсэн. Гэтэл Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь яадаг вэ гэхээр хүндрэлээ давж гарах гээд хичээгээд байдаг.

Гэтэл энэ төсөл 70-100 жил үргэлжилнэ. Тэгэхээр нэг удаагийн асуудал шийдвэрлэх гэдэг нь үр дагавар нь ийм урт, хол. Хүмүүс янз бүрээр л нэрлээд байна. Хоёр тал гарын үсэг зуралцаад орсон л бол гэрээний нэмэлт болдог. Бид нар байсан үедээ хөдөлмөрлөсөн, хичээсэн. Дараагийн үедээ ч гэсэн зөв юм атгуулаад, зөв явуулаасай.

Оюу Толгойг гэрээг хийсний дараа ОУВС, Дэлхийн банкнаас Монголд судалгаа хийсэн.

О.Батнайрамдал,

Энэ хүрээд Хянан шалгах түр хорооны сонсгол өндөрлөх гэж байна. Энэ гурав хоногийн турш бид олон зүйлийг ойлголоо. Дүгнээд хэлэхэд, УИХ-ын 62-р тогтоолоор байгуулагдсан Оюу Толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх сэдвээр тогтоолоо батлуулсан.

Сүүлийн гурван өдрийн турш сэдвийнхээ хүрээнд сонсголоо явууллаа. Парламентын түүхэн дэх өндөр ирцтэй, 6 дахь хянан шалгах сонсгол боллоо. Оюу Толгой бол бидний дараагийн үед ч чухал төсөл байх болно. Тиймээс энэ бүхнийг ярих цаг нь мөнөөс мөн.

Сонсголоор хэн нэгнийг буруутгаж, яллах зорилго байгаагүй. Олон янзын эмоци гаралгүй яах вэ. Энэ 16 жилийн хугацаанд нүүр тулаагүй хүмүүс ч явж байгаа байх. Өнөөдөр бид 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай ярьж байгаа. Монголын эдийн засагтай дүйцэхүйц мөнгө. Оюу Толгой орд удахгүй зэсийн гуравдагч том олборлогч болно. Тэртээ 2006 онд энэ дэлхийн хамгийн том компаниудын нэг Рио Тинто анх эхлүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголчууд үүнд талархалтай хандах ёстой. Цаашид бид түншлэл хэлбэрээр, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна.

Энэ гэрээнд, холбогдох үр дагаварт үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь мөнөөс мөн. Хамгийн гол нь асуудлаа зөв тодорхойлж чадвал шийдэл гарц нь байж байдаг. Гол нь олуулаа, ил тод байх ёстой. Нэг алдаа нь огт ил тод байгаагүйгээс бүх оролцогч талууд хохирсон байна. Өнөөдрийн энэ сонсголоос хойш итгэлцэл дээр тулгуурласан хэлэлцээ хийгдээсэй гэж хүсэж байна. Бүгдээрээ хамтдаа хуралдаж байж л энэ эхлэлийг хийнэ. Нэг зүйл байгаа нь Монгол Улсын эрх ашиг гэсэн нэг л чухал зүйл бий. Монголчуудын нэгдэх ёстой эхний сэдэв бол Оюу Толгой. Монгол даяар өнөөдөр Оюу Толгойн хяналтын сонсголыг үзлээ, ойлголтод хүрлээ. Үзэж байгаа Монголын иргэд та бүхний юу мэдэрч байгааг бид ч мэдэрч байгаа.

Хяналтын сонсголыг хийхээр хагас жил зүтгэсэн бүх хүмүүс мэдэрч ирлээ. Үндсэн хууль хэрэгжих ёстой. Байгалийн баялгийн эзэд үр шимээ хүртэх ёстой. Энэ сонсголоос шийдэл гарч, амьдрал дээр хэрэгжих ёстой. Гаргасан шийдлээ хэрэгжүүлж чадахгүй бол ард түмний эсэргүүцлийг бид дийлэхгүй.

Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байгаа. Ингээд цаашид томоохон олборлогч, тогтвортой компани болж байна. Анх ярьсан өгөөжөө хангах ёстой. Хангахгүй бол дараа дараагийн УИХ гарч ирээд дахиад л хянан шалгах хороо байгуулна. Ингээд байж болохгүй. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж болохгүй. Судалгаатай, логиктой хандах ёстой юм.


НЭМЭЛТ: 19:00 ЦАГ

G7-гийн мөнгөөр хөндлөнгийн хяналт, шалгалт хийх боломжийг ашиглахаар хөөцөлдсөн материалууд нь Г.Занданшатарт байх ёстой

Сонсголын сүүлийн өдөр гэрчээр оролцогчдоос асуулт асууж хариулт авч байна.

Хянан шалгах түр хорооны гишүүн С.Зулпхар,

Д.Тэрбишдагва таниас асууя, таны ахалж байсан Ажлын хэсгээс 92-р тогтоолын үндсийг нь тавьсан юм билээ. Энэ тогтоолоор 7 чиглэл гарснаас дөрөв нь хэрэгжээгүй дээр хариулт авч болох уу

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва,

Хөндлөнгийн хяналт шалгалтаар Б.Солонгоог их зүйл ярих болов уу гэсэн дутуу яриад байна. Дэлхийн G7-гийн удирдагчдын мөнгөөр хөгжиж байгаа орнуудад хөндлөнгийн хяналт, шалгалт хийх боломж байсныг би Германы Засгийн газарт таньдагийн хувиар тухайн үед Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржид хандаж, улмаар гурван том шинжээчид орж ирсэн. Би ярихгүй байгаа нь Засгийн газрын нууц материалд өгсөн. Оюу Толгойгоос мөнгө гуйгаад өгөхгүй гээд өөрсдөө хийсэн.

Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхад, Л.Оюун-Эрдэнэ ч мөн ЗГХЭГ-ын дарга байхдаа цааш нь үргэлжлүүлээд хөөцөлдсөн юм. Хэрвээ G7-гийн энэ хөндлөнгийн хяналт, шалгалтыг оруулж чадвал Рио Тинто ч нөлөөлж чадахгүй. Энэ материал Г.Занданшатар дээр ч байх ёстой. Бидний гаргасан 92-р тогтоол чимээгүй болчихсон. Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй гишүүд жагсаад Дубайн гэрээг хүчингүй болгосон шүү дээ. Энэ цуглуулж, хөөцөлдсөн материал нууцынх учраас Засгийн газар дээр уг нь хадгалагдаж байх ёстой.

Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Баярбаатар,

Дубайн гэрээгээр Хөрөнгө оруулалтын гэрээг муутгасан гээд яриад байдаг. Д.Дэмбэрэл, Ч.Улаан дарга нараас асууя. М.Энхболд Ерөнхий сайдын үед үнийн өсөлтийг дагаж рояалтын хуулийг өргөн барьсан. Энэ нь парламентын хэлэлцүүлэг дээр гэнэтийн ашгийг 68 хувь болж өөрчлөгдөөд буцаад хүчингүй болсон. Тухайн үед УИХ дээр ямар байдлаар яригдаж байсан юм бэ.

Б.Солонгоо та АНУ-д болсон шүүхийн маргааны талаар мэдээлэл өгсөн дээр байх.

С.Мөнхсүх дарга аа энэ гэрээ юу төлөвлөгөө юу.

Мөн гэрээний 5.6-д нэг ноцтой нь "далд уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнүүдийн дагуу шаардагдах, барьцаалах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн баталгаажуулах ажил багтана. Зээлийн санхүүжилт авахад шаардагдах энэхүү барьцаанд Оюу Толгой ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан Оюу Толгой ХХК-ийн эрхүүд ба үл хөдлөх хөрөнгүүд хамаарна" гээд тусгачихсан. Оюу Толгой төслийг Стандарт чартеред банкинд 4.4 тэрбум ам.доллароор 10 жилийн өмнө барьцаанд тавьчихсан. Энэ хугацаанд 500 орчим сая ам.доллар төлсөн. 2028 оны 6-р сарын 30-нд зээлийн гэрээ дуусна. Үлдсэн 3.9 тэрбум ам.долларыг төлөх дутуу байгаа. Оюу Толгой төслөө алдчих юм биш биз дээ. Д.Ганболд та бас хэцүү байсан гэж уянгалаад байх шаардлагагүй. Бид үр хойчдоо байгалийн баялгаа үлдээсэн шүү гэдэгт нүүр бардам байхын тулд зөв шийдвэр гаргах ёстой.


НЭМЭЛТ: 15.00 цаг

-Фото: Нээлттэй сонсголын сүүлийн өдөр үргэлжилж байна-

"Оюу Толгой"-н асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол сүүлийн өдрөө үргэлжилж байна.


НЭМЭЛТ: 13.05 цаг

-С.Мөнхсүх: Рио Тинто" компани жилд дунджаар 60-70 тэрбум ам.долларын орлого олдог-

УИХ-ын гишүүн Б.Жаргалан,

"С.Баяр та яагаад аравдугаар сарын 28-нд ажлаа өгчихсөн юм бэ. Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл байдлыг дуусгачхаад өгнө гэж бодоогүй юу". Мөнхсүх захирлаас асууя. Рио Тинто бол ногдол ашиг өгдгөөрөө алдартай. Гэтэл "Оюутолгой" яагаад өгөхгүй байгаа юм бэ. Танай хөрөнгө оруулагч нар чинь хүлээн зөвшөөрч байгаа юм бэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийн борлуулалтын орлого олсон. Энэ мөнгөний хэдэн хувь нь монголд орж ирсэн бэ? гэлээ.

Ерөнхий сайд асан С.Баяр,

"Гэнэтийн ашгийг татвар 68 хувь шүү дээ. Ийм татвар тавьдаг нөхцөлд ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Үргээдэг. Ийм хууль байсан юм. Тухайн үед би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. 2009 оны хавраас хойш Ерөнхий сайдын ажлыг эмнэлгээс хийсэн. ЗГ-ын нэг ч хурлыг таслаагүй. Элэг солиулах асуудал тулсан байсан. Дуслын аппраттай сууж байдгийг мэднэ, манай хүмүүс. Шүд зуугаад гэрээгээ дуусгахсан гэж бодсон. Ерөнхий сайдын ажлаас татгалздаг хэн байхав. Үр дүнгээ ч харахыг хүссэн" гэв.

"Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх,

"Рио Тинто" компани жилд дунджаар 60-70 тэрбум ам.долларын орлого олдог. 80-85 хувь нь төмрийн хүдрийн бизнес рүү гаргадаг. 15-16 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг жилд гаргадаг. Энэ мөнгөний 40 хувь нь ногдол ашиг болж хувьцаа эзэмшигчдэд тараагддаг. Хувьцаа эзэмшигчдэд тараагддаг мөнгөнөөс Оюутолгой компанид хөрөнгө оруулалт болж ордог гэж хэлж болно. 2010-2024 оны хооронд нийт 32 тэрбум ам.долларын 17.5 тэрбум ам.доллар нь уурхайн бүтээн байгуулалтад шингэсэн" гэв.


НЭМЭЛТ: 12.30 цаг

-Э.Болормаа: "Рио Тинто" яагаад манай парламентыг хүндэтгэхгүй байгаа юм бэ-

УИХ-ын гишүүн Э.Болормаа,

"Цөөн хэдэн хүний эс тооцвол үе үеийн шийдвэр гаргагч нар иргэдээ хүндэтгээд ирлээ. Гэтэл яагаад Рио Тинто компанийн эрх бүхий удирдлагууд ирсэнгүй вэ. Өнгөрсөн долоо хоног "Рио Тинто Монголиа" компанийн захирал Амаржаргал Ерөнхий сайдын бодлогын зөвлөлийн хуралд оролцоод л явж байсан шүү дээ. Манай түр хороо дуудахаар зугатаад гадагш явсан байна лээ. Амаржаргал байтугай гадаад захирлууд нь ирэх ёстой. Яагаад манай парламентыг хүндэтгэхгүй байгаа юм бэ. “Оюу Толгой”, “Рио Тинто” компанийн PR хариуцсан захирлууд, Хонгорзул, Дашням нар хавар ЗГ-ыг огцруулах жагсаалыг дэмжээд сошиалаар ил тод оролцсон, би баримттай зүйл ярьж байна" гэв.

"Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх,

“Би Оюутолгойн ТУЗ-д гурван жил ажилласан. Гүйцэтгэх захирлын ажлаа аваад хараахан ажлаа эхлүүлээгүй байна. Амаржаргал захирал ирээгүй шалтгаанаа түр хороонд ирүүлсэн байх. "Оюу Толгой”, “Рио Тинто” улстөрийн сонгууль, жагсаалд ямар нэгэн байдлаар нөлөөлж, оролцож байгаагүй. Таны мэдээллийг няцааж байна" гэв.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

"Хувь нийлүүлэх гэрээ хууль нийцээгүй гэдэг шинжээчийн мэдээлэл гарлаа. Хуульд нийцээгүй гэдэг асуудалд та бүхэн дүгнэлт хийж байсан уу. Цаашид яах ёстой гэж үзэж байна вэ?

Дэд сайд асан Д.Солонгоо:

Оюутолгой компанитай үүсгэсэн олон жилийн маргаанууд байдаг. Үүний нэг нь татварын маргаан. 2013 оноос л эхэлсэн. 2020 онд ажлын хэсэг нэлээн нухацтай судалж байсан. Тэрбишдагва гишүүнээс ахлуулсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлт өргөн цар хүрээтэй. Засгийн газрын ажлын хэсэг 2019 оны 92-р тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Оюутолгой төсөлтэй холбоотой суурь гэрээнүүдийг сайжруулах, Дубайн гэрээг сайжруулах гэсэн чиглэл өгөгдсөн.

Монгол Улсын Засгийн газар л үүрэг хүлээсэн. "Оюу Толгой" компани бараг үүрэг хүлээгээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ сайн болсон гэдэг С.Баярцогт гуайн саналтай санал нэгдэхгүй. Мөн 34 хувиас бүх зүйл боллоо гэж хэлж болохгүй. Гэрээ хэт шударга бус, нэг талыг барьсан учраас бодит байдал дээр маш их хүндрэл үүсдэг юм. Цаашид бид гэрээгээ бүхэлд нь дүгнээд өөрчлөх зүйлээ өөрчлөх хэрэгтэй. Рио Тинто-ч үүнийг хүлээн зөвшөөрөөд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрчлөх шаардлагатай гэж бодох байх.

Гэрээний талууд гэж Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулалт хийсэн Оюу Толгой компани л байгаа. Хамгийн гол нь зардалд суурилсан маш их татварын хөнгөлөлт, чөлөөлөлт өгчихсөн байдаг" гэлээ.

С.Баярцогт,

"Д.Солонгоог дэд сайдаар ажиллаж байсных нь хувьд хүндэтгэж байна. Гэхдээ баримтгүй дандаа санаагаа яриад байх юм. Би УИХ-ын 2008 оны 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол, 2019 оны 92-р тогтоол, 2021 оны 103-р тогтоол ярьж байна. Энэ бол Оюутолгой төсөлтэй холбоотой УИХ-аас гаргасан хамгийн гол ДӨРВӨН тогтоол. Үүнд, Хөрөнгө оруулагчийн гэрээ хууль зөрчсөн гэсэн нэг ч дүгнэлт байхгүй" гэлээ.


НЭМЭЛТ: 11.15 цаг

-Н.Алтанхуяг: 2019 оны ногдол ашиг чинь яагаад алга болчихсон юм бэ, С.Баярцогт оо-

УИХ-ын гишүүн П.Ганзориг,

Шийдэл ярих ёстой гэсэн байр суурьтай байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж ярьж байгаад Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хамаг гол зүйлээ тусгаж, шийдсэн нь шинжээчийн дүгнэлтээр харагдлаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гол цөм нь байсан. Ногдол ашиг, засаглал гээд олон асуудал тусгагдаагүй. 16 жилийн турш шат шатанд хангалттай их алдаа завхралууд гарсан. Олон сайн тогтоол чиглэлүүд гарсан ч, хэрэгжээгүй. 400 тэрбум төгрөгийн борлуулалтын өртөг бүхий төсөл болчхоод байгаа шүү дээ.

Ерөнхий сайд асан С.Баяр,

57-р тогтоолыг баталсан УИХ-ын гишүүдийг би үгүйсгэхгүй. Өөр хуулийн зохицуулалт байгаагүй учир тэр замаар явсан. Засгийн газруудын бодлогын залгамж чанар алдагдсан. Түүнээс хойш 7 Засгийн газар солигдсон. 2021 онд Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдаад байсан өр төлбөрийг засах, тэглэх алхмууд хэрэгжүүлсэн. Бусад Засгийн газар залгамж чанарын дагуу хөөцөлдөж, ажиллаагүй. Засгийн газар нөгөө талтай хэлэлцээр хийх гэж байхад нээлттэй сонсгол хийх нь буруу.

С.Баярцогт,

"Эрхзүйн орчноо сайжруулах ёстой. Үе үеийн Засгийн газар гүйцэтгэлээ хангаж ажиллах ёстой. Гол хоёр юм энэ. Гэрээг хийсэн хүний хувьд эрх зүйн орчинд дутагдалтай зүйл байсан гэдгийг хэлье. 2011 онд үнийн өсөлтийн АМНАТ-ийг бүх төрлийн ашиг малтмал дээр оруулж батлуулсан. 2015 онд тусгай АМНАТ гэдэг зүйлийг санаачилж оруулсан. Энэ нь хувьцааг тусгай АМНАТ-өөр солих агуулга нээгдсэн. Тухайн УИХ шийдвэр гаргаад Цагаан суваргаас хувьцаа эзэмшихгүй гэдэг шийдвэ гаргасан. Тэр үед Гачууртын алтны ордыг стратегийн ордод хамруулсан. Азаар сая "Орона"-гийн гэрээг хийхэд тусгай рояалтийг ашиглаж байна. Үр дүн гарч байна гэсэн үг.

Нэгдүгээрт, хүү өндөр. Хоёрдугаарт, менежментийн төлбөр өндөр. Гуравдугаарт, ТЭЗҮ дээр 53 хувийн өгөөжийг монголын тал авна гэснийг баталгаажуулах ёстой юм байна. Мөн "Рио Тинто" хятадуудад хувиа зараад гарах гээд байна гэдэг асуудлыг ярьсан. Тиймээс "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа зарах эрхгүй гэдэг асуудлыг тусгах ёстой юм байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Таван жил тутам ТЭЗҮ-ээ гаргаж ярьдаг байя гэсэн ч харамсалтай нь 2018 онд яриагүй. Монголчууд халуун тогоон дотроо ярьж байх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ сайн хийгдсэн, хэрэгжилтийг нь муу хангасан гэж хувьдаа дүгнэж байгаа" гэлээ.

О.Батнайрамдал,

"Сонсгол хийсэн нь буруу гэлээ. Зөв зүйлийг хийхэд буруу цаг хугацаа гэж байдаггүй юм" гэв.

Н.Алтанхуяг,

"Оюутолгойн гэрээ анх байгуулагдахдаа буруу байгуулагдаагүй юм аа. 34 байна уу хэд байна уу падлийгүй. Хамгийн гол нь хамгийн анхны хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хянаж явах ёстой. Хараимсалтай нь байнхгүй. Намайг Ерөнхий сайд байхад 5.1 байх ёстой хөрөнгө оруулалт 7.1 болсон. Бүтэн 2 тэрбум ам.доллароор хэтэрсэн. Хоёрдугаарт, зээлийн хүү. Тэрбишдагва манай ЗГ-ын Тэргүүн шадар сайд байсан.Мөн Улаан өөр хэн билээ. Манай ЗГ-ыг огцруулж байгаад ТЭЗҮ-ээ өөрчилж байгаад гүний уурхайн хөрөнгө оруулалтыг хийчихсэн. 2 тэрбум ам.долларын хэтрэлтийнхээ учрыг олохгүйгээр. Тэгэхээр чинь одоо та нарын хэлээд байгаа 20 тэрбум ам.долларын хэтрэлт болдог юм байгаа биз дээ. С.Баярцогтыг ч бас буруутгахгүй байна. Тэр нэг ногоон ном ярихаа болимоор байна, чи. Яагаад 2018, 2019 онд авах ёстой ногдол ашиг чинь алга болчихсон юм гэдгийг ярь. Юу хийгээд бидний ногдол ашиг дашин шог болчихсон юм бэ. Ийм зүйл ярь л даа чи.

Эх орноо зарчхаад гадаадад гарч зугтаахаа болимоор байна. Монгол хүн шиг Монголынхоо төлөө ажилламаар байна, Ч.Сайханбилэг" гэлээ.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,

"Монголын ард түмний өмнө бид нэгдмэл байр суурьтай орсон. Одоо 34 хувь руу битгий асуудлаа чих. 34 хувийн менежментийг хийж чадаагүй байхгүй юу. Нэгдмэл байр суурьтай байж 57-р тогтоолыг баталсан гэж үзэж байгаа" гэв.

Ц.Даваасүрэн,

"34 хувь бол Засгийн газрын оруулж ирсэн санал шүү дээ. Д.Дэмбэрэл дарга тодорхой хэллээ. Хууль хэлбэрээр оруулаад ирсэн. Бид тогтоол болгож өгсөн. Хууль болгосон бол илүү аюултай байх байсан" гэв.


НЭМЭЛТ: 10.55 цаг

-"Гансүх, Д.Зоригт, С.Баярцогт нараас бүрдсэн ажлын хэсэг надад танилцуулсан, би хяналт тавьсан зүйл болоогүй"-

Хянан шалгах түр хороог даргалагч О.Батнайрамдал,

"Засгийн газрын тэмдэглэл түрүүн харуулсан. Түүнд танд чиглэл өгсөн байгаа. Тэргүүн Шадар сайдын хувьд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд хяналт тавих үүрэг. Та яг ямар хяналт тавьж, ямар арга хэмжээ авсан бэ?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг,

"Нэг дэхь өдөр надаас нэг тийм юм асуугаад, "Цаас байгаа" гэсэн. Би тийм цаас байгааг сая л сонсож байна. Хяналт тавиулах үйл ажиллагаа тэр үед явагдаагүй. Гансүх, Д.Зоригт, С.Баярцогт нараас бүрдсэн ажлын хэсэг надад танилцуулсан, би хяналт тавьсан зүйл байхгүй" хэмээн хариуллаа.

О.Батнайрамдал,

"2009.07.22-ны Засгийн газрын тэмдэглэл. Маш ойлгомжтойгоор Тэргүүн Шадар сайдад үүрэг өгсөн тэмдэглэл байсан. Ямар ч хяналт тавигдаагүй гэж ойлголоо" гэв.


НЭМЭЛТ: 10.20 цаг

-С.Баяр: 57-р тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан-

УИХ-ын 57-р тогтоолын талаар дараах асуулт хариулт өрнөв.

Ерөнхий сайд асан С.Баяр гэрчээр хүрэлцэн ирж, асуултад хариулт өглөө.

Сонсгол даргалагч, О.Батнайрамдал,

"16 жилийн дараа бид эргээд харахад Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр 37 хувьд хүрэхтэй үгүйтэй л хувьтай байна. Энэ бол холбогдох үр дагаврын хамгийн том илрэл. Та гэрээ байгуулсан хүний хувьд үүнийг юу гэж дүгнэж байгаа юм бэ.

Ерөнхий сайд асан С.Баяр,

"Сайн байцгаана уу. Надад хэдэн минут байгаа юм. Өгөөж гэдэг бол гол асуудал. Бидний хувьд тухайн үед Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. ТЭЗҮ тухайн үед бэлэн болоогүй байсан. Хэлэлцэн тохиролцсон асуудлын үр дүнд ТЭЗҮ-д өөрчлөлт ороод цааш явах байсан учир. 2009.10.06-нд баталсан боловч тодорхой нөхцөлүүдийг хангасны дараа гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн урьдчилсан нөхцөлтэй байсан. Дараа оны буюу 2010.03.31-нээс төгөлдөр болсон юм аа.

Манай Засгийн газар төслийг боловсруулахад олон ажлын хэсэг ажилласан. Миний бодож байсан санхүүгийн модель, схемийн дагуу 34 хувьтай байх юм бол тэр үеийн үнэлгээгээр бидний өгөөж 53-58 хувьтай. Хэрэв 34 хувиа авалгүй явбал 77 хувьтай байх тооцоо гарч байсан.

Яагаад 34 хувьтай болон 34 хувьгүй гээд тооцсон юм гэхээр. 57-р тогтоолыг тойрч нэлээн ярих ёстой. 57-р тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан. Энэ тогтоол нь өөрөө хуульдаа нийцээгүй гэдэг асуудлыг УИХ-ын удирдлага, баталсан гишүүдэд тавьж байсан. Яагаад гэвэл 34 хүртэл хувийг гэж зааж байгаа байхгүй юу. Хуулиас давсан шаардлагыг 57-р тогтоол тавьсан байсан.

Өнгөрсөн хэдэн өдрийн түр хорооны сонсголыг хэмжээндээ харж, тэмдэглэхийг хичээлээ. Хүрэлцэн ирэх шаардлагагүй гэж үзэж байсан ч, өнөөдөр зориуд ирлээ. Үр дүн өгөөсэй л гэж хүсэж байгаа. Гэтэл гол үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагавар яриад байх юм.

Зээлийн өндөр хүүг л тойроод байх юм. Оюоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж. Овоо нь энэ 34 хувь байгаа юм. 34 хувийг авах байсан ч явсаар байгаад зээлийн гэрээ болж хувирсан. УИХ-ын тогтоолоор заавал 34 хувиа ав гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгон хувиргасан эхний алхам. Рио Тинто-той уг нь Монголын Засгийн газар үр өгөөжийн тухай ярих ёстой. Гэтэл зээл, зээлийн хүүг сүүлийн 10 жил ярилаа. Тиймээс гол асуудал 34 хувь.

О.Батнайрамдал:

Та 57-р тогтоолыг хууль давсан тогтоол гэж үздэг үү. Хувь нийлүүлэгчдийн гэрээ, УИХ-ын 57-р тогтоол хоёрын аль нь хууль давсан болчихов. Та УИХ-ын даргаар батлуулсан юм биш үү. 2009.07.16 буюу наадмын амралтын үеэр?

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,

"Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай гэж". Үүнийг Ашигт малтмалын тухай хуулиар тогтоочихсон байгаа. Энэ хууль зөрчсөн үү. Тогтоолын нэгдүгээр заалт хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Үүнийг шинжээчид юу гэж үзсэн юм. 34-өөс доош буулгаж болохгүй шүү л гэж байна шүү дээ. Өөрөөр яаж ойлгох юм. Хууль зөрчөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн чинь заалт.

О.Батнайрамдал,

"57-р тогтоол хууль зөрчсөн" гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан уу?

Шинжээч,

"УИХ-ын 57-р тогтоолын 1 дэхь заалтад Оюутолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай" гэж заасан байдаг. Ашигт малмьталын тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай 2009.10.06-ны өдрийн үйлчилж байсан хуульд "Стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмалын орд эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд ..." гэж дээд хязгаарыг зааж өгсөн.

"...хүртэл 34 хувь" гэж заасан УИХ-ын 57-р тогтоол дээр "доод хэмжээг 34 хувь" гэж мөн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ хязгаарт эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс 34 хувь бол эцсийн хувь шүү гэсэн утгыг тодотгож байна гэж шинжилгээ хийхдээ авч үзсэн. Уг тогтоол хууль ёсны эсэх асуудлыг ҮХЦ эцэслэн шийдвэрлэхийг мэдээлье.

О.Батнайрамдал:

16 жилийн дараа эргээд харахад 34 хувиас өөр ямар алдаа гарсан гэж та дүгнэж байна вэ?

Ерөнхий сайд асан С.Баяр,

"Яагаад заавал Ерөнхий сайд айлчлал хийж байх тэр өдөр тогтоол гаргаж байгаа юм бэ гэдэг асуудал гарч байна. Дэмбэрэл гуай УИХ дарга, Лүндээжанцан бүлгийн дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг бид хэд нэлээн халуун яриа хөөрөө өрнүүлж байсан. Тухайн үед наад тогтоол чинь хуулиа зөрччихсөн байна гээд. Цаг хавчиж байсан учир юун ҮХЦ. Нэгэнт л УИХ тогтоол гарсан тул ЗГ биелүүлэхээс аргагүй болсон. Нэгэнт 34 хувь гэсэн учир бандан тас болсон. Бидний нэг алдаа бол 34 хувь.


НЭМЭЛТ: 10.00 цаг

-Шинжээч #2: Зээлийн хүү 9.9 хувь байсныг LIBOR дээр нэмэх нь 6.5 болгож бууруулсан-

Дараагийн шинжээч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаарх мэдээллийг танилцууллаа.

Танилцуулгад, 2010.12.08-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруудлах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш нарт олгож байжээ.  

2009 оны хувь нийлүүлэгчдийн гэрээ нууцад авагдсан байдаг. Харин 2011.06.08 өдөр байгуулсан нэмэлт өөрчлөлт ил байдаг.

Нэмэлт өөрчлөлтөөр,

  • Зээлийн хүү 9.9 хувь байсныг LIBOR дээр нэмэх нь 6.5 болгож бууруулсан.
  • Зээлийн хүүгийг зохистой хэмжээг 7 жил тутамд авч хэлэлцэхээр тусгасан.

НЭМЭЛТ: 09.40 цаг

-Шинжээч: Хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулах хүсэлттэй хамт ТЭЗҮ-ээ ирүүлэх ёстой ч, ирүүлээгүй байсан-

Шинжээчийн мэдээллийг танилцууллаа. 2009 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар танилцуулав.

Танилцуулгад, "2009.07.16-ны өдөр Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Оюутолгой төсөлтэй холбоотой дангаараа хууль байж болохгүй гэдэг хэд хэдэн үндэслэлээр буцаасан. Нэгдүгээрт, Хуулиар тухайлсан нэг аж ахуй нэгжийн харилцааг зохицуулах нь тэгш байдлын зарчим алдагдана гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд тогтвортой байдал хадаглагдах уу гэдэг асуудал хөндөгдсөн. Гуравдугаарт, ҮХЦ-ээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хяналт шалгалт хэрэгжүүлсний дараа буюу мэдээлэл хүсэлтээр хянан шийдвэрлээд хүчингүй болгосон тохиолдолд тэдгээр гэрээнүүд хүчингүй болох уу. Гэхчлэн асуултууд хөндөгдсөн. Хуулиар батлах нь хуульзүйн үндэслэлийн хувьд тодорхойгүй байна. 2009 оны УИХ-ын 58-р тогтоолоор хууль санаачлагчид буцаасан байна.

Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Оюутолгой төслийг цөм гэрээ буюу мэргэжлийн хэллэгээр "малгай гэрээ" байх ёстой. 2008.12.04-ний өдрийн УИХ-ын 40-р тогтоол бий. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хуульд нийцүүлэх тухай шаардлагыг тавьсан. Энэ тогтоолоор гурван тусгай үүрэг өгөгдсөн. Нэгт, Монголын талын хувь эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах. Хоёрт, Хувьцааны 34 хувийг монголын тал шууд эзэмшихээр тооцож, түүнийг юугаар оруулах вэ гэдгийг хэлэлцээрт тусгаж тохиролцох. Эдгээр нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хуульд нийцүүлэх тухай шаардлага байсан.

Хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын 40 гаруй удаа санал, дүгнэлт, шүүмж ирсэн байдаг аж. Тухайлбал, Татварын ерөнхий газраас, Гаалийн ерөнхий газраас албан бичиг ирүүлсэн. Гэхдээ хувь нийлүүлсэн гэрээтэй холбоотой тусгайлсан санал өгөөгүй.

Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ, байгуулах үйл ажиллааны тухайд,

  • “Орд ашиглах гэрээ”-ний асуудал хөндөгдөөгүй.
  • Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулах хүсэлт ирүүлэхдээ ТЭЗҮ-ээ хамт ирүүлэх ёстой. Түүнд үндэслэж, УИХ 100 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэх хуультай байсан. Бидэнд мэдэгдэж байгаагаар хүсэлттэй хамт ТЭЗҮ ирүүлээгүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт орд ашиглах гэрээний асуудал хөндөгдсөн. Мөн 29-р зүйлд хөрөнгө оруулалтын гэрээний асуудал хөндөгдсөн. Энэ хоёр гэрээ бол хоёр тусдаа агуулгатай. Хоёр тусдаа зохицуулалттай гэрээ байх ёстой юм.

Анхаарал татаж байгаа хэд хэдэн сэдвүүд бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээг зурах асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн байна. 34 хувьтай холбоотой асуудал, УИХ-ын 40-р тогтоолоор өгөгдсөн үүрэг, биелэгдсэн эсэх мэдээллийг нэг өдрийн дотор шийджээ. Хуулийн зөрчилгүй. Гэхдээ арван сар хийгдсэн хэлэлцээрийг нэг өдрийн дотор яаж танилцуулсан бэ гэдэг нь анхаарал татна. Энэ танилцуулга хийсэн протокол олдоогүй. Архив байхгүй гэсэн. Юу танилцуулсан нь мэдэгдэхгүй байгаа. "Эрдэнэс МГЛ"-ийн ТУЗ-ийн гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй санал, үүрэг даалгавар чиглэл өгсөн эсэх нь тодорхүйгүй. Шууд хэлбэл 20 тэрбум ам.долларын өнөөгийн үр дагавартай Хувь нийлүүлэгчдийн гэрээний анхны төсөлд гарын үсэг зурах эрх олгосонтой холбоотой баримтууд архивт байхгүй болжээ. ТУЗ-өөсөө эрх авсны дараа хэлэлцээ дахин хийгдсэн байдаг" хэмээлээ.

Видео:


ЭХЛЭЛ: 09.30 цаг

-Сонсголын сүүлийн өдөр С.Баяр оролцохоор иржээ-

Өнөөдрийн сэдэв: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл)" .

Ирцийн мэдээллийг танилцууллаа. А.Энхбат, Л.Гансүх, Н.Алтанхуяг, С.Баяр нар хүрэлцэн ирлээ. Харин С.Баярцогт ирээгүй байна. С.Баярын хувьд өмнө нь хэд хэдэн удаа сонсгол ирэхгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.

Өнөөдрийн сонсголд  95 гэрч оролцоно.

РЕДАКЦИАС: П.УРНАА, Ц.ТАМИР, Б.ЭРДЭНЭБАЯР, Г.ЗОЛБОО



Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
#1 urvagch
#1 urvagch

tolgoigoo uguhnuu muu urvagch

Зочин
Зочин

ЭНЭ ХҮНИЙГ САНЖИЙН БАЯР ГЭХ БӨГӨӨД НАС НЬ НИЛЭЭН ДЭЭР ГАРСАН БАС Л ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИН БАЙЛДАГЧ ХҮҮХНҮҮДИЙГ БОЛ УМРУУЛНА.ХАШБАТЫН ХУЛАНГ ДЭЛБЭ ГУСААД ХАЯСАН ХҮҮХЭНД БОЛ НУГАСГҮЙ ХҮЧИРХЭГ БООВТОЙ ЖИНХЭНЭ МУЖИК.МОНГОЛЫН ҮРСИЙГ МААШ ОЛОН БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЭЛДВЭЭРЭ ДУУДУУЛАН ЭНЭ ГАЛЫН ШУГАМАНД МАШ САЙН ТУЛАЛДАЖ ЯВАА ХӨӨН МЯНГАНБАЯРААС НЭЭГ ИХ ДУТАХГҮЙ МАНАЙ МЯНГАА БОЛ ЗАЛУУХАН ХҮҮХЭНД БОЛ НУГАСГҮЙ ОЛОН Ч ОХИДУУДЫН ЗАМЫГ НЬ ЗААЖ ӨГСӨН БУЯНТАН.МӨНГӨӨР ДАЛЛАХАД ЯМАР Ч ОХИН ШУУД ГҮЙЖ ИРЭЭД БҮХ ХУВЦСАА ТАЙЛАН ХОЁР ХӨЛӨӨ АНТЕН ШИГ ГОЗОЙЛГООД Л БОЛОО МЯНГАА ЗӨВХӨН ДҮРЭХ Л ҮЛДЭНЭ.ЯАЖ ИЙМ БОЛОХ УУ? МАНАЙХААН

ЛАЙБА овогт ГООД
ЛАЙБА овогт ГООД
Reply to  Зочин

Чи чинь ёстой доогтой нөхөр байна.Элэг хөшчихлөө.

Буруу
Буруу

Харин ч зөв. Одоо жоохон цочроо өгөхгүй бол манайх нурмайгаад л цэвэр ичимтгий зан гаргаад л байвал цаад харгис капиталистууд чинь улам даварна.

Зочиpн
Зочиpн

БАТНААРАМДАЛ ЧААГААЛ СУУНУУ

зочин
зочин
Reply to  Зочиpн

сайхан гар жүжээ л үл бүтэх нөхөр шүү

Зочин
Зочин

Дэмбэрэл гуай зөнөсөн бна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Настан бол тоо гэдэг худлаа шүү.Аргагүй хөгширчих.

Монгол
Монгол

Рио тинтог зайлуул. Африкийн ядуу орнуудыг дээрэмдэж хулхиддаг шиг Монголыг чадахгүй

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Гэрээгээ цуцапж дахин бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн нь дээр болох бх.

Зочин
Зочин

О.Батнайрамдал гишүүн маань ОТ -н талаар ярьж байгаа нь зөв л байх. Гэхдээ УИХ -н гишүүн болохдоо БЗС-н эргэн төлөлтийг сайжруулах, зээл тэглэхгүй байх хууль дүрэм батлуулана гэж ард түмэнд амлаж гарсан шүү. Ямар ч байсан зээл тэглэхээ больж, 20 жилийн хугацаанд бага багаар төлүүлэх журам бол гарсан гэж Боловсролын сайд ярьсан шүү.

За даа
За даа

Мэдэхгүй дээ, одоо ч ёстой өнгөрсөн хорвоо болоо биз дээ, засах үед нь эс үйлдэхүй тэнэглэл хоёроор барж дуусчээ.

Зочин
Зочин

Энэ соц-змын нэртэй хархүүгийн хоёр нүд нь галзуу хүнийх шиг л юмаа. Ховдоос чинь Муушар Отгошар нтр гээд ногоон малгайтнууд их олноороо төрөн гарсан билүү ?! Энэ золиг тэдний л удам судар бна доо, өс хонзон өвөртөлсөн, үгийн түрүүчээр өрвөлзсөн.....
МАН-д ийм л боловсон хүчин хэзээнээсээ хэрэг бүтэ эж ирсэн дээ !!! Батнайрамдал байхдаа яахав дээ, мөн их зулгуйджээ !
Аливаа хүний нэр нь тэр хүний төрсөн өссөн орчны зан суртахуун,оюуны хөгжлийн түвшнийг илтгэн харуул даг л даа !

Зочин
Зочин

Энэ сонсголоос эрдэм боловсролгүй, дүр эсгэсэн, поп гарууд болох Батнайрамдал, Болормаа ямар муухай харагдаж байгааг залуус хараад гутаж байна!! Төрдөө боловсролтой, чадвартай залуучуудыг оруулаач ээ нам дагасан халтаруудыг зайлуулаач ээ!!

ььь
ььь
Reply to  Зочин

Ийм зүйл бичиж байгаа чинь хэн гэдгийг чинь шууд харуулчихаж байгаа юм шүү дээ, зайлуул гэж, өөрийгөө хараач.

Холбоотой мэдээ

Back to top button