Нийгмийн

Дэлхийгээр аялагч Ө.Батбаяр Т.Рэнцэнбадамын талаар сэтгэгдлээ бичжээ

Дэлхийгээр аялагч Ө.Батбаяр Т.Рэнцэнбадамын талаар сэтгэгдлээ бичжээ.

Тэрбээр, “Хил хамгаалах баярын өдөр буюу 9-р сарын 17-ний өдөр барианд орохоор Монгол улсын Өмнөд хил Замын-Үүдээс Хойд хил Алтанбулагийн хилийн багана хүртэлх 1100 км замыг туулан гүйж яваа бүсгүйтэй замд таарав. Хил хамгаалах 0108-р ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам гэдэг бүсгүй гэнэ. Тэрээр наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өдөр бүр 20-30 км гүйсээр 48 дахь өдөр дээрээ барианд орохоор төлөвлөсөн юм байна. Аль жилийн өмнөөс бэлдэж өглөө бүр гүйж өөрийгөө бэлдэж бэлтгэлээ хангасан юм байна.

Ангийн зүгээс албан хаагчаа дэмжиж туслан багийн ахлагчаар жагсаалын дарга Батжаргалыг томилж, бүсгүйн дүү нар хамтдаа энэхүү аялалд аюулгүй байдал, хоол хүнс, бэлтгэл гээд бүхий л ажилд нэгэн баг болоод яваа юм байна. Яагаад заавал эмэгтэй хүн ийм хүнд ачаалал үүрч, өөрийгөө сорьж яваа вэ гэхэд:

- Ковидын үед хөдөлгөөн эрүүл мэнд маш чухал, мөн Хилийн цэргийн эмэгтэй албан хаагч учраас бусад эмэгтэйчүүдээ болон залуучуудыг хил хамгаалах албанд зүтгэхийг уриалахын ялдамд олон мянган залуустаа урам зориг өгөх зорилготой гэв.

Яг үнэндээ өдөр бүр ийм хол газар гүйж, эр зоригийн бахархал болон бусдад үлгэрлэж, магадгүй 1100 км гэдэг үг дөрөвхөн тоо төдий мэт боловч ямар их хатуужил, нар салхи, бороог давсан тэвчээр байгаа бол гэхэд инээд алдаад,

- Ядрах нь гайгүй ээ дасчихсан гээд сайхныг ярих энэхүү бүсгүйг харахад үнэхээр бахархахгүй байхын аргагүй байлаа.

Тийм ч амар зүйл биш гэдэгтэй Та ч бас санал нэгдэх биз. Бие биендээ урам өгч амжилт хүсэж чаддаг сайхан сэтгэлтэй ард түмэн билээ бид. Сайныг хүсье эрхэм бүсгүй танаа маргааш бариандаа амжилттай ороорой. Хил хамгаалах байгууллагын төдийгүй Монголын мянга мянган залуусын бахархал шүү” гэж бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
9 сар 16, 2021 19:25

Toriin olon huuli zorchin bain elchingeer tomilogdoj bui zaluu shiv dee,shudarga yosiig ooroosoo ehluulmeer uym daa

Холбоотой мэдээ

Back to top button