Нийгмийн

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хаана

Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил өнөөдөр эхэлж, түр хаах аж.

Тодруулбал:

  • Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд,
  • хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл,
  • Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд,
  • хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэх аж. Тиймээс хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орох юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button