Нийгмийн

40 цэгээр 09:00-17:00 цагийн хооронд дархлаажуулалт үргэлжилнэ

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, нийт 5,154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунг 134,
  • II тунг 547,
  • нэмэлт сэргээх тунг 3,611 хүн хийлгэсэн буюу нийт 4,292 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь байна.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Мөн 2,851 жирэмсэн эх, 12-15 насны 64,776, 16-17 насны 25,652 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button