Нийгмийн

Томуугийн дархлаажуулалтыг өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд хийж байна

Дархлаажуулалтын 10 хоногийг есдүгээр сарын 13-22-ны хооронд “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.

Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161,700 хүүхэд, 10,520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172,220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Есдүгээр сарын 15-ны байдлаар:

  • хоёр настай 487
  • 3-5 настай 10,422
  • 6-11 настай 11,104 хүүхэд
  • жирэмсэн эмэгтэй 37 /0.4%/ буюу нийт 22,050 /12.8%/ иргэнийг дархлаажуулжээ.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийж байгаа.Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button