УЛС ТӨР

Өнөөдөр Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой тохиож байна

Өнөөдөр төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойн өдөр. Эрүүл, боловсролтой иргэнтэй тусгаар шинэ Монгол Улсыг бий болгож чадсан 20-р зууны хөгжил дэвшил бол Ю.Цэдэнбалтай салшгүй холбоотой.

Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай хүн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button