СПОРТ

Т.Болортуул армийн дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Боксын насанд хүрэгчдийн армийн ДАШТ Москва хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй Азийн аварга Т.Болортуул хагас шигшээд Беларусийн тамирчныг ялав.

Ингэснээр мөнгөн медалийн болзол хангав. “Алдар” спорт хорооны боксчин, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь Т.Болортуул ингэснээр дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо.

Хэрвээ тэрбээр шигшээд өрсөлдөгчөө ялбал армийн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button