ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент
Сомали: Сүүлийн 30 жилд анх удаа кино театр нээгдэв

Иргэний дайны улмаас болж Сомали Улсад сүүлийн 30 жилд анх удаа кино театр нээгдэж, киног том дэлгэцээр олон нийтэд үзүүлсэн байна.
Оройн үзвэрийн тасалбар нь 10 долларын үнэтэй ба хөтөлбөрт Сомалийн кино найруулагчийн богино хэмжээний хоёр бүтээлийг толилуулжээ.
Аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчдийг зааланд оруулахаас өмнө хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэгүүдээр шалгасан аж.
Могадишу хот дахь Үндэсний театр нь 1991 онд тус улсад иргэний дайн эхэлсний дараа үйл ажиллагаагаа зогсоосон байсан юм.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.