Өнөөдрийн сүүлчийн найдвар Г.Одбаярын гаргаад буй амжилтууд

Япон улсад үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголоос гурван тамирчин хүч сорьж байна. Тэднээс ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар эхний тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгасан. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Сүүлийн гурван ДАШТ-д оролцохдоо бүгдэд нь медалийн төлөө барилдсан түүний гаргаад буй амжилтуудыг уншигч та бүхэнд сонирхуулъя.
• Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний алтан медаль, 2017 он
•Азийн АШТ-ээс мөнгө (2017), хүрэл (2015)
• Бакугийн “Их дуулга” тэмцээний алтан медаль, 2017 он
• “Ворлд Мастерс” тэмцээний мөнгөн медаль, 2016 он
• Тбилисийн гран при тэмцээний мөнгөн медаль, 2016 он
• Хаванагийн гран при тэмцээний хүрэл медаль, 2016 он
• Улаанбаатарын гран при тэмцээний хүрэл медаль, 2015 он
•Азийн
наадмын мөнгө, 2014
• Чиндаогийн гран при тэмцээний хүрэл медаль,
2012 он
• Абу Дабигийн гран при тэмцээний хүрэл медаль,
2012 он
Г.Одбаяр гавьяат 2017 онд болсон Бакугийн “Их дуулга”-д түрүүлснээсээ хойш IJF-ийн цуврал тэмцээнээс медаль хүртээгүй. Долоон тэмцээнд дараалан V байрт шалгарч, хамгийн сүүлд буюу энэ жил зодоглосон Анталиягийн гран прид VII-д оржээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.