ХҮҮХДИЙН МӨНГӨ: 0-5 настайд нь ОЛГОЖ, бусдыг нь ХУРИМТЛУУЛНА
2022 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг зарцуулахаар Сангийн яам төсвийн төсөлд тусгажээ. Энэ нь ирэх оны нийт халамжийн 47%-ийг эзлэх юм байна. Одоогоор хүүхдүүдэд олгож байгаа тэтгэмжийн 30 орчим хувь нь шууд банкны хадгаламж руу орж байгаа бол 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь авдаг байна. Ийнхүү шууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд, тухайлбал архи, согтууруулах ундаа худалдан авч байгаа тооцоог Сангийн яам гаргажээ.
Иймд цаашид хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулах сонголт бий болгохоор хэлэлцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан дуулгасан юм.
Тухайлбал, 0-5 насны хүүхдүүдэд 100,000 төгрөгийг бүтнээр нь олгох, 6-18 насны хүүхдүүдийн 100,000 төгрөгийг 50:50 эсвэл 20:80 зэрэг хувилбараар хуримтлуулах гэсэн сонголт бий болгох санал гаргасан аж.
Хэрэв 6-аас дээш насны хүүхдүүд 50%-аа хадгалах сонголт хийвэл 18 нас хүрэхдээ 18-20 сая төгрөгийн хуримтлалтай болсон байх тооцоог гаргасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн төг өгөхдөө ч хүртэл заадаг юу вэ.өгөх гэж бгаа юм бол дуугүил өг. Нээх их юм өгөөд баигаа юмуу .томчууд та нарын хоолонд зардаг мөнгөнии хаанач хүрэхгүи
Яг үнэн хөгийн амьтад
Хэдэн төг өгөхдөө ч хүртэл заадаг юу вэ.өгөх гэж бгаа юм бол дуугүил өг. Нээх их юм өгөөд баигаа юмуу .томчууд та нарын хоолонд зардаг мөнгөнии хаанач хүрэхгүи