О.Цогтгэрэл: Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр эв нэгдлийн их хурлаа хийнэ

Ардчилсан намынхан мэдээлэл хийж арваннэгдүгээр сарын 05-нд эв нэгдлийн хурал хийхээ зарлалаа.

О.Цогтгэрэл: “Парламентийн засаглал хоёр том хүчирхэг нам дээр тогтдог. Ардчилсан намы дотоод асуудал Монголын тусгаар тогтнолтой холбоотой өвлийн эхэн сарын шинийн 05-нд Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр эв эеийн их хурлаа хийхээр товлон зарлаж байна”
М.Тулгат: Эрх баригчдын алдаатай бодлого эргэж буцсан шийдвэрүүд дүлий дүмбэ оргисон ёс зүйгүй ялзарсан нөхцөлд байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Өнөөдөр парламентад суудалтай, бодлоготой, суурьтай сөрөг хүчнийг сөрөг хүчин гэнэ. Тэрнээс биш талбай дээр лайв хийхийг хэлдэггүй юм. Тийм учраас арваннэгдүгээр сарын 05 хүртэл өөрсдөдөө хугацаа өгч байгаа юм. Хэдэн хүний тамга тэмдэг булаацалдсан, хэдэн хүний эрх ашгийн төлөөх тэмцэл биш. Энэ хүртэл явсныгаа ашиглаад шинэчлэл, шинэ дүрэм системийн өөрчлөлт хийх ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.