Нийгмийн

ДАШТ: Г.Одбаяр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Япон улсад үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголоос гурван тамирчин хүч сорьж байна. Тэднээс ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар эхний тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Филиппиний Кэйсэй Накано, Африкийн гурван удаагийн аварга, Египетийн М.Монлюдинг нарыг цэвэр ялсан юм.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тэрбээр гуравдугаар тойрогт шөвгийн 16-д Туркийн жүдоч Билал Килоглутад дийлдэв.

Турк эр хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын аварга Шохо Онод ялагдсан, дагаж барилдах болов.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button