ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ангела Меркель амны хаалтаа зүүхээ мартаж байсан ч одоо өөрөө мартагдах үе ирлээ

Германы Канцлер Ангела Меркель 2021 оны хоёрдугаар сарын 11-нд хурлын үеэр илтгэл тавьж дууссаныхаа дараа суудалдаа буцаж суухдаа амны хаалтаа мартаж нэлээдгүй сандарсан дүр бичлэг нэг хэсэг сошиалд шуугиулав.

Харин энэ удаад Их Британийн Ерөнхий сайд асан “Төмөр хатагтай” хочит Маргарет Тэтчертэй эн зэрэгцэхүйц Ангела Меркель улс төрийн тогоонд 16 жил зүтгэж, улс орноо удирдлаа. Дэлхийн асуудлыг ч шийдэлцлээ. Тэрбээр 2005 оны арваннэгдүгээр сарын 22-ноос өнөөг хүртэл ХБНГУ-ын Канцлераар ажиллаа.

Өвөрмөц өнгө төрх, стиль имиж, хатуу бодлогоороо Германд төдийгүй Дэлхийд танигдсан шилдэг эмэгтэй удирдагч. Ингээд түүний улс төрийн карьер ийнхүү дуусах гэж байна. Түүний удирдсан Кристийн Ардчилсан Холбоо Нам энэ удаагийн сонгуульд ялгуусан ялалт байгуулж чадсангүй.

Долоохон сарын өмнө Ангела Меркель амны хаалтаа зүүхээ мартан сандарч байсан бол одоо өөрөө улс төрийн амьдралаас мартагдах үе ирэх гэж байна.

2004-2017 онуудад Ангела Меркель “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр 12 удаа тодорч байлаа.

2006, 2007 онд “Time” сэтгүүл Канцлер Ангела Меркелийг Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад оруулсан бөгөөд 2015 онд түүнийг оны хүнээр нэрлэж, Европын хамгийн хүчирхэг удирдагч хэмээн нэрлэж байв.

Британийн бизнесийн “Financial Times” сэтгүүл мөн Ангела Меркелийг 2015 оны хүнээр нэрлэж байсан юм. 2018 онд “Forbes” сэтгүүлд Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйчүүдийн жагсаалтыг дахин тэргүүлж байлаа.

Ангела Меркельд амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Бичлэгийг энд дарж үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button