ЭДИЙН ЗАСАГ

Газрын тос гурван жилийн өмнөх үнийн хөөрөгдлөө давтаж байна

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг Брент болон WTI хоёроор хэмждэг. WTI нь АНУ-д хэрэглэдэг газрын тосны гол жишиг үнэ юм. Газрын тосны хэрэглэгч АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ л илтгэдэг.

2020 онд дэлхий нийтийн газрын тосны эрэлт цар тахлаас үүдэн багассан байв. Энэ нь үнэ буурахад хамгийн их нөлөөлж байсан юм. Дэлхий нийт цар тахлын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хөл хөдөлгөөнийг сулруулснаар газрын тосны эрэлт үүсэж үнэ өсөн, Брент төрийн газрын тос баррель тутамдаа 80.09 америк доллар болтлоо нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн өдрөөс 0.69 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин өнгөрсөн жилийн өдийд 37.26 америк доллар байсан юм. Харин газрын тосны үнийн галзуурал энэ сарын дундаас эрчимжив.

Харин WTI төрлийн газрын тос нь өнөөдрийн байдлаар 76.04 ам.доллар болж өссөн байна. Энэ нь өнгөрсөн өдрөөс 0.77 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ төрлийн газрын тос хамгийн ихдээ 69 америк доллар орчимд хүрч байжээ.

Монгол улсад жилийн өмнө шатахууны үнэ АИ-92 1450 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 2050 төгрөг болж өссөн.  Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнээс хойш манай улс энэ оны долдугаар сарыг хүртэл үнийг нь хүчээр барьж байсан юм. Учир нь Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдлыг харгалзан үзэж АМГТГ-т үүрэг өгч үнийг хүчээр барьж байв. Энэ нь иргэдийн амьдралд ихээхэн дэмтэй байсан ч шатахуун борлуулагч ААН-үүд дампуурах эрсдэлтэй халз тулаад байв. Наймдугаар сард нэг ААН гэхэд л 30 тэрбум төгрөгийн алдагдал аваад байсан учир аргагүй эрхэнд үнэ дахин нэмж 2050 хүргэж өнөөгийн түвшинд хүрсэн аж.

Хэдий дэлхийн зах зээлд үүсэж буй савлагаа хамгийн наанадаж сарын дараа манай улсад үелзэж ирдэг. Уг савлагаанаас үзвэл сарын дараа манай улсад уг түүхий эдээр гаргаж авсан бүтээгдэхүүн буюу шатахууны үнэ өсөх хандлагатай юм.

Дэлхий нийтэд газрын тосны үнийн хөөсрөл дорвитой доошлохгүй байгаагаас харвал буурах төлөвгүй, гурван жилийн өмнөх үнийн хөөрөгдлийг давтаж буйг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button