ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Вакцин хийлгэсэн жуулчдад Тайланд Улсын хил нээлттэй

Тайланд Улс “COVID-19” коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан дотоодын болон гадаадын жуулчдад хилээ нээхээр боллоо.

Үүнийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэх аж.

“Рёйтерз” /Reuters/ агентлагийн мэдээлснээр, Бангкок, Чианг Май, Пханггу, Краби, Хуахин, Паттайя, Чаам, Пхукет болон Самуи зэрэг газруудаас ирсэн жуулчдад хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй юм байна. Тэд чөлөөтэй аялах юм байна.

Туршилтын хөтөлбөр долдугаар сараас эхлэн дээрх бүс нутгуудад хэрэгжиж байна. Цар тахлын улмаас бараг 18 сар орчим тус улсад хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж, аялал жуулчлалын салбар нь бүхэлдээ дампуурахдаа тулсаны эцэст ийнхүү гадаад, дотоодын аялагч жуулчдыг хүлээж авахад бэлэн болоод байна.

Мөн, ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн тус улсыг зорин ирэх гадаадын зочид, жуулчдад улсын хэмжээнд хорио цээрийн хугацааг богиносгохоор болжээ. Нэмж дурьдахад, Бангкок зэрэг 29 “хар улаан” мужуудад рашаан сувилал, номын сан, кино театр, спортын талбай, маникюрын салон гэх мэт олон нийтийн үйлчилгээний газруудыг нээхээр болсон байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button