ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Эрдэмтэд: Аймшгийн кино үзэх нь сэтгэлийн түгшүүртэй тэмцэхэд тусалдаг

АНУ-ын эрдэмтэд аймшгийн кино үзэх нь хүний ​​сэтгэцийн эрүүл мэндэд тустай бөгөөд сэтгэлийн түгшүүртэй тэмцэхэд тусалдаг гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ талаар “Сnet” мэдээлэв.

Судалгаагаар аймшгийн кино үзсэнээр жинхэнэ стрессийн нөхцөл байдлыг хөнгөвчилдөг гэдгийг баталсан гэнэ. Шалтгаан нь стрессээс үүдэлтэй сэтгэлийн шаналлаа дотроо тээж явдаг хүмүүс аймшгийн киног сэтгэл хөдлөлтэйгөөр үздэгтэй холбоотой.

Жишээ дурьдахад, хүн аймшигтай зүйлтэй тулгарахаараа зугтдаг эсхүл нуугдахыг хүсдэг, Гэхдээ хамгийн гол нь айдас болж өнгөрсний дараа хүн тайвширдаг. Ингэснээр хүний сэтгэлийн гүнд ил гаргаж чаддаггүй шаналал аажмаар алга болдог юм байна. Хүний бие физиологи өдөөгдөж сэргэн хэвийн горимдоо очдог гэсэн үг.

2020 онд Чикагогийн Их Сургуулийн сэтгэл судлаачид аймшгийн кино нь тахал өвчнийг ч хялбараар даван туулахад нэмэртэй гэдгийг тогтоожээ. Аймшгийн кино үзэх дуртай хүмүүс элдэв саад бэрхшээл, хүнд таагүй зүйлсэд дасан зохицохдоо хурдан байдаг аж. Тэдний оюун ухаан нь санаандгүй гэнэтийн өөрчлөлт зэргийг илүү тайван байдлаар хүлээж авдаг гэнэ.

(Эх сурвалж: cnet)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-29 13:52

зомби

Холбоотой мэдээ

Back to top button