Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Стресстүүлдэг хүмүүс таныг хэдэн сараар хөгшрүүлдэг

Хүмүүс хоорондын харилцаа эрүүл мэндэд олон талаар нөлөөлдгийг бид бүхэн мэднэ. Найз нөхөд, гэр бүлийнхэн хэцүү үед зөвлөгөө өгөн, тус дэм болдог. Гэхдээ бүх харилцаа эрүүл мэндэд сайн нөлөөгүйгээс гадна зарим нь стресстэхэд хүргэдэг билээ.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа ойр дотнын хүмүүсээс ирэх стресс бидэнд яаж нөлөөлдгийг шинжилсэн байна. Судлаачид аливаа харилцаа дахь төвөгтэй хүмүүст анхаарлаа хандуулсан байна. Эрдэмтэд тэдгээр хүмүүсийг төвөг удагчид гэж нэрлэжээ. Тэд хэцүү харилцаа нь бусад төрлийн стресстэй адил хүнийг хөгшрүүлдэг эсэхийг судалсан байна.

Мэргэжилтнүүд сайн харилцааны нөлөөг ихээхэн судалж байсан бол муу харилцааны нөлөөг нэг их судалж байгаагүй юм.

Стресс үргэлж сөрөг үр дагаварт хүргэдэггүй. Богино хугацааны стресс нь аливаа бэрхшээлийг даван туулахад сургадаг. Мөн ирээдүйд учрах саад бэрхшээлийг давахад бие махбод болон тархийг бэлддэг байна. Гэвч ядуурал, гадуурхалт гэх мэт урт хугацааны стресс хөгшрөлтийг түргэсгэдэг.

Эрдэмтэд судалгаанд оролцогчдоос цаг хамт өнгөрүүлдэг, хувийн асуудлаа ярилцдаг хүмүүсийнхээ нэрийг хэлэхийг хүсжээ. Мөн тэдгээр хүмүүсийн дунд үргэлж стресс үүсгэдэг, амьдралыг нь хэцүү болгодог төвөг удагчид байгаа эсэхийг асуусан байна.

Судлаачид зөвхөн байнга стресстэхэд хүргэдэг хүмүүсийг л төвөг удагч гэж ангилжээ. Хааяа стресс үүсгэдэг хүмүүсийг үүнд оруулаагүй байна. Мөн нэг хүнийг олон ангилалд багтаажээ. Жишээ нь нэг хүн найз байхаас гадна стресс үүсгэгч байж болох юм.

Эрдэм шинжилгээний ажилд оролцогчид шүлсний дээж өгч биологийн насаа хоёр аргаар хэмжүүлсэн байна. Эхнийх нь биологийн насыг төрсөн он сартай нь харьцуулах хэмжүүр байсан юм. Хоёр дахь нь яг одоо хэр хурдан хөгширч байгааг хэмжээ.Оролцогчдын 30 орчим хувь нь дор хаяж нэг төвөг удагчтай байжээ. Харин 10 хувь нь хоёр ба түүнээс дээш төвөг удагчтай байсан аж. Ийм төвөг удагч хүн нэмэгдэх тусам биологийн нас есөн сараар ахиж байжээ. Мөн хөгшрөлтийн хурд нь 1.5 хувиар нэмэгдсэн аж. Өөрөөр хэлбэл амьдралд гарч ирсэн нэг төвөг удагч ес сараар хөгшрүүлдэг байна.

Эрдэмтэд шүлсний дээжийг зөвхөн нэг удаа шинжилсэн тул энэ нөлөө цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгддөг нь тодорхойгүй байгаа юм. Энэ нөлөө нь гэр бүлийн гишүүдийн дундах хэцүү харилцаан дээр илүү хүчтэй ажиглагдсан байна.

Мөн амьдралд төвөг удагч хүмүүс их байх тусам хүний эрүүл мэнд муудаж, сэтгэл түгших, жин нэмэх зэрэг асуудлууд гарчээ. Үүнээс харвал төвөгтэй харилцаа эрүүл мэндэд олон талаар нөлөөлдгийг байна.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zarim humuus busdiig urgelj shuumjilj baidag

Зочин
Зочин

Үнэхээр тийм шүү зарим хүмүүс стресстүүлээд байдаг

Зочин
Зочин

Стресс хүний эрүүл мэндэд их нөлөөлдөг нь ойлгомжтой

Зочин
Зочин

zarim humuustei haritsahaar uneheer yadraad baidag

Зочин
Зочин

stress ih baihaar bie mahand nuluuldeg ni unen

Зочин
Зочин

zarim huntei uulzahaas ch durgui boldog doo

Зочин
Зочин

stress ih baihaar untah ch hetsuu boldog

Зочин
Зочин

Стрессээс болж олон өвчин үүсдэг гэж сонсож байсан

Зочин
Зочин

Гэр бүлийн маргаан хамгийн их стресс үүсгэдэг байх

Холбоотой мэдээ

Back to top button