ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Англид цагдаа нар ховор цагаан гөрөөсийг буудан устгажээ

Английн Мерсисайд мужийн Бутл хотод цагдаа нар ховор төрлийн цагаан гөрөөсийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Ховор цагаан гөрөөснүүд орон сууцны барилгуудын ойролцоо гудамжинд явж байсан гэнэ. Амьтны эрхийн төлөө тэмцэгчид гөрөөснүүд өөрсдөө аяндаа хотоос гараад явчихна гэж цагдаа нарыг зогсоохыг оролдсон гэнэ.

Цагдаагийн алба хаагч зэрлэг амьтан буудан хөнөөсөн хэрэг өмнө нь бас гарч байсан удаатай. Тухайлбал, наймдугаар сард Оросын Красноярск мужийн Белый-Яр тосгонд цагдаагийн дэслэгч орон нутгийн сургуулийн хашаанд явж байсан баавгайг буудан устгаж байжээ.

Дүүргийн цагдаагийн ажилтан “Известия” сайтад хэлэхдээ эхлээд тэрбээр ан агнуурын хяналтын байцаагчийн хамт баавгайг ой мод руу нь хөөж оруулсан ч баавгай хэдэн цагийн дараа мөн л суурин газарт орж ирсэн байна. Тиймээс аюулгүй байдлыг хамгаалах үүднээс баавгайг буудсан гэжээ.

Энэ мэтээр зэрлэг амьтдыг аюулгүй байдлыг хангах нэрийдлээр устгаж байгаа нь амьтны эрхийн төлөө тэмцэгч, байгаль хамгаалагчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Ан амьтад чухам юуны учраас хот суурин газарт орж ирдэг учир шалтгааныг олох шаардлагатай. Ихэвчлэн хоол тэжээлийн дутагдал, байгалийн гамшигт үзэл, мөн хүний буруутай санаатай, санаандгүй үйлдлийн улмаас хот тосгон руу орж ирж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

(Эх сурвалж: bbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button