ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Япон: “Миндул” хар салхины улмаас 120 гаруй нислэг цуцлагдлаа

Японд “Japan Airlines (JAL)” болон “All Nippon Airways (ANA)” агаарын тээврийн компаниуд “Миндул” хар салхи дэгдсэнтэй холбогдуулан зуу гаруй нислэгийг цуцалсан байна. Нутгийн зүүн эргийн дагуу адаар бороо орж, хүчтэй салхи шуурга дагуулжээ.

Токиогийн булан дахь гатлага онгоцны зогсоолын үйл ажиллагааг мөн зогсоосон гэж “Эн-Эйч-Кэй” /NHK/ агентлаг мэдээлжээ.

Токио-Нагоя чиглэлийн хот хоорондын хурдны замын хэд хэдэн хэсгийг хаасан байна.

“Миндул” хар салхи одоо Хоншю арлын ойролцоо ирсэн байгаа бөгөөд зүүн хойд зүгт 35 км цагийн хурдтай байгаа аж. Агаар мандалд хар салхины эргүүлгийн төвд салхи шуурга секундэд 60 метр хүрдэг байна. Салхи яван явсаар Чиба мужид ирэх төлөвтэй байна. Эрх баригчид Кацү-үрагийн оршин суугчдыг орон гэрээ орхин явахыг уриалав. Бараг долоон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button