НИЙГЭМ
Өнгөрсөн 24 цагт Ковид-19-ийн халдвартай 19 хүн нас баржээ
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг танилцууллаа. Үүгээр өнгөрсөн 24 цагийн дотор 2462 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл коронавируст халдвартай байсан 19 хүн энэ хугацаанд нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тэдний нэг нь 0-20 насны хүн бол 21-40 насны хоёр, 41-60 насны гурав, 61-80 насны 10, 80-аас дээш насны гурван хүн байжээ. Тэд бүгд архаг хууч өвчтэй байсан бөгөөд цэвэр халдвараас шалтгаалж нас бараагүй гэж ЭМЯ-наас онцолсон байна.
Үүгээр нийт нас баралт 1241-т хүрчээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдээрээ архаг хууч өвчтэй байхдаа яахав дээ, ард түмнийг ч доромжлох юм даа , бүгд бас архичин, орон гэргүй хүмүүс байсан гээд нэмчихье