СПОРТ
БИЧЛЭГ: Б.Ганхайч ялж, Б.Мөнгөнчимэг тэмцээнээ дуусгалаа

Япон улсад үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өнөөдөр Монголоос гурван тамирчин хүч сорьж байна. Тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч эхний тойрогт Бразилын А.Гастилосыг ялав. УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн тэрбээр дараагийн даваанд Канадын бөхтэй өрсөлдөнө.
Эл жинд зодоглосон ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Израйлын бөхөд дийлдэн, тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдаж буй ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлсэн. ДАШТ-д хоёр ч удаа V байрт шалгарсан тэрбээр удаах даваанд Мадагаскарын Фетра Ратсимизиватай барилдана.
Б.БУЯНДАЛАЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.