Ц.Батнасан: Э.Цэндбаатар ирээгүй тул О.Тулга ДАШТ-д оролцоно

Өнөөдрийн сорил тэмцээнд 08.00 цагаас өмнө амжиж, жингээ шалгуулах ёстой байтал Э.Цэндбаатар ирсэнгүй. Харин ДАШТ-д оролцох эрхийн төлөө түүнтэй өрсөлдөх байсан О.Тулга цагтаа ирж, 59.9 кг дээр зогссон юм.
Жин шалгах цаг нэгэнт хаасан тул тэмцээн цуцлагдах нөхцөл үүссэн. Энэ тухай уг тэмцээнд шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасан Zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа:
-"Э.Цэндбаатар туршлагатай тамирчин, анх удаа жингээ шалгуулах гэж байгаа биш. Ямар учиртай юм болов, мэдэхгүй байна. Зөвхөн энэ тэмцээнийг зохион байгуулах гэж олон хүн, олон өдөр ажилласан.
Өчигдөр утсаар ярихад 1.8 кг илүү байна, орой нойллочихоод яваад очно гэж байсан. Түүнээс хойш холбогдсонгүй. Миний мэдэхээр Э.Цэндбаатар өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй. Гайхаж л байна.
Одоо сорил тэмцээн цуцлагдсан, энэ тухай холбоонд мэдэгдэнэ. Ямартай ч тэмцээн болоогүй тул ДАШТ-д оролцох эрх нь О.Тулгад хадгалагдана” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huurhii bs l neg um boljdee.yaandaa
Албаар ийм бантан хутгаж байгаан новшнууд ,
Horlogdchloo
7 n cagt ireegui uchraas cucallaaa ch gehshig yaah ve ed nariig. Jindee oroogui bol margash hiisench yaadgiin. Dongoj 25 hurch bgaa huuhed suulchiin delhiin avarhga hej yrij bolhuu yu geechiig tuulj tuuluulj haa ni todorhoi yum bna.
Энэ з�##�ууг ш�##�гуур нтр гэж дебилтээд байлгүй шууд дэлхийн аваргад явуул