СПОРТ
БИЧЛЭГ:О.Ууганбаатар хоёрдугаар тойрогт яллаа

Япон улсад үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өнөөдөр Монголоос гурван тамирчин хүч сорьж байна. Тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч эхний тойрогт Бразилын А.Гастилосыг ялж, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг Израйлын бөхөд дийлдэн, тэмцээнээ дуусгасан.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдаж буй ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлсэн. ДАШТ-д хоёр ч удаа V байрт шалгарсан тэрбээр удаах даваанд Мадагаскарын Фетра Ратсимизиваг яллаа. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр гуравдугаар тойрогт Гүржийн бөх Лука Майсуразетай барилдана.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.