СПОРТ

ДАШТ: Ө.Батзул, Э.Гантуяа нар өнөөдөр дагаж барилдана

“Осло-2021” ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров.

Манай улсаас өнөөдөр 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийнэ. Ө.Батзул Македоны Магомедгажи Нуровтой, Э.Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагахад барилдах юм.

Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Харин ОУХМ Б.Батмагнайг ялсан ОХУ-ын Е.Жербаев хагас шигшээд Кыргызстаны Э.Ахматалиевт, Э.Сумъяаг ялсан ОХУ-ын О.Хорашевцева Японы Ц.Сакүрайд ялагдснаар манай бөхчүүд тэмцээнээ өндөрлүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button