Спорт

Бөхийн төрлүүдийн ДАШТ-д хэн хэн өрсөлдөх вэ

Энэ оны бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал болох юм.

Тэгвэл тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн боллоо. 

Эрэгтэйчүүдийн хувьд 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар анх удаагаа ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын Б.Отгонтуяа мөн анх удаагаа дэлхийн дэвжээнд хүч сорихоор шалгарсан аж.

 ЭРЭГТЭЙ

  •  57 кг — Б.Мөнх-Эрдэнэ /Төгс/
  •  61 кг — Г.Батнасан /Төгс/
  •  65 кг — Б.Зэнээмэдэр /Тэхмөнх/
  •  70 кг — Т.Тулга /Хүч/
  •  74 кг — Б.Ган-Эрдэнэ /Арслан/
  •  79 кг — О.Сүлдхүү /Алдар/
  •  86 кг — Н.Батбилгүүн /Алдар/
  •  92 кг — Ц.Ганбат /Алдар/
  •  97 кг — Т.Дэмчигдорж /Алдар/
  •  125 кг — Б.Намбардагва /БГД АА/

ЭМЭГТЭЙ

  •  50 кг — Д.Отгонжаргал /МЧБХ/
  •  53 кг — Б.Отгонтуяа /Алдар/
  •  55 кг — Ц.Намуунцэцэг /СТС/
  •  57 кг — Б.Хулан /Аврагч/
  •  59 кг — Х.Болортуяа /Аврагч/
  •  62 кг — Т.Алтжин /Хилчин/
  •  65 кг — Т.Энхжин /Алдар/
  •  68 кг — Э.Дэлгэрмаа /Хүч/
  •  72 кг — З.Болортунгалаг /Хилчин/
  •  76 кг — Э.Даваанасан /Алдар/

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар ямар бөхийн төрөл юм бэ? сэдэв, утга агуулга хүн ойлгохоор бичиж байгаач. Хэн нэгнээс өрсөх гэсэн шиг яарсан ойлгомжгүй юм бичиж байхын

Холбоотой мэдээ

Back to top button