ЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны үнэ 81 ам.долларт хүрчээ

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг Брент болон WTI хоёроор хэмждэг. WTI нь АНУ-д хэрэглэдэг газрын тосны гол жишиг үнэ юм. Газрын тосны хэрэглэгч АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ л илтгэдэг.

2020 онд дэлхий нийтийн газрын тосны эрэлт цар тахлаас үүдэн багассан байв. Энэ нь үнэ буурахад хамгийн их нөлөөлж байсан юм. Дэлхий нийт цар тахлын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хөл хөдөлгөөнийг сулруулснаар газрын тосны эрэлт үүсэж үнэ өссөн. Өнөөдрийн байдлаар брент төрийн газрын тос баррель тутамдаа 81.50 ам долларт хүрчээ. Уг төрлийн газрын тос нь өнгөрсөн жилийн өдийд 37.26 байсан юм.

Харин WTI төрлийн газрын тос нь өнөөдрийн байдлаар 77.76 болж өссөн байна. Энэ төрлийн газрын тос хамгийн ихдээ 69 америк доллар орчимд хүрч байсан юм.

Дээрх график үзүүлэлтээс дүгнэвэл дэлхий нийтэд газрын тосны үнийг хөөсрөл буурах шинжгүй. Коронавирусийн мутаци бүртгэгдэх бүрт үнэ өсөж буйг харуулж байна. Цаашид хөл хорио, цар тахал хэвийн болсон тохиолдолд газрын тосны дэлхийн жишиг үнэ буух аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button