НИЙГЭМ

“Lhamour” брэнд гарааны бизнесүүдийн дэлхийн аваргын топ 100-д шалгарчээ

Монголдоо төдийгүй дэлхийд танигдан, олны талархлыг хүлээгээд буй брэндүүдийн нэг нь “Lhamour”. Гарааны бизнесүүдийн дэлхийн аваргад тус брэнд сар гаруй өрсөлдөн, топ 100-д багтжээ. Тэдэнтэй дэлхийн 100.000 гаруй компани өрсөлджээ.

Энэ талаар “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан” Сайхан мэдээ. LHAMOUR “Гарааны бизнесүүдийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд 1 сар гаруй өрсөлдөж 100,000 компаниас сүүлийн ТОП 100-д шалгарч үлдсэн байна. Бид бол зөвхөн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани биш. Бид бол нийгмийг өөрчлөгч, хойч үедээ зориулж буй зөв хандлагыг бий болгогч.

Бидний алсын хараа зөв, хамт олны хийж буй зүйлс зөвхөн Монголд биш дэлхийд өөрчлөлт авчирдагт үнэхээр баярлаж байна. Хийх юм их, зорьсон зам урт байна. Бидэнд амжилт хүсээрэй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-06 05:22

Хариугүй жижигхэн мөртлөө аймаар үнэтэй саванг нь хүмүүс авдаг л юм байх даа. Түүний оронд Экстра дэлгүүрийн орос саван дээр дээ. Хичнээн жил ч гарааны бизнес гэж рекламдаг юм. Баячууд л авна уу гэхээс жирийн иргэд худ�##�даж авахад үнэтэй, олон жил өнгөрөхөд савангийн үнэ өртгөө бууруулах т�##�аар юм хийсийм үү.

Зочин
Зочин
2021-10-06 21:57

орчноо мэдэрдэггүй савангийн наймаачин ...

Холбоотой мэдээ

Back to top button