Нийгмийн

“Андлалын хөшөө”-г дахин босгохоор хандив цуглуулж байна

Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г оюуны өмчийн асуудлаас үүдэн нураасан. Тэгвэл “Андлалын хөшөө”-г дахин босгохоор хандив цуглуулж байна.

Тодруулбал, “Ядамын Мөнхчулуун” сангийн Голомт банкний 3005105624 дансанд хандив төвлөрүүлж байна. Я.Мөнхчулуун нь Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор байсан юм.

Энэхүү хөшөөг Хэнтий аймагт шинээр босгох бөгөөд “Ухамсар” бүтээлийг туурвисан МУЭ-ийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урлах аж. 

Шинээр босгож буй "Андлалын хөшөө”-г Боржин Суварга ХХК гүйцэтгэж буй аж. Тус компанийн Инженер Ц.Тэнгэртэй, Мөнхчулууны Зоригт есдүгээр сарын 30-нд ярилцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 12:20

Одоо боль доо. Ахиж мөнгө цохих нь.

Зочин
Зочин
2021-10-06 17:04

Яагаад ийм хэт хийсвэр сонин юм хийгээд байдаг юм бол

Холбоотой мэдээ

Back to top button