"Pandora Papers”-т нэр холбогдсон Ч.Сайханбилэг дэлхийн хэмжээний, үнэтэй өмгөөлөгчтэй

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас аравдугаар сарын 3-нд ил болгосон оффшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монголоос хоёр улстөрчийн нэр дурдагдсаны нэг нь Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболд байсан. Тэгвэл Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр дахь хүнээр дурдагдсан нийтлэлийг ICIJ нийтэлжээ.
Уг нийтлэлд:
2016 оны гуравдугаар сард ОХУ-ын төрийн өмчит зэвсгийн “Ростек” /Rostec/ компани дэлхийн хамгийн том зэсийн уурхайн хувьцаагаа худалдахын тулд тусламж хүсчээ. Тэрхүү уурхай нь Монголд Улсад байдаг “Эрдэнэт” үйлдвэр юм.
“Ростек” компани нь Оросын армид байдаг бараг л бүх цэрэг байлдааны хэрэгслүүд, онгоц, хуягт дуулга, шөнийн харааны дуран, Калашников винтов бууг үйлдвэрлэдэг маш том компани.
Уурхайн хэлцэл наймаа хийх үеэр Оросын “Ростек” компани нь 2014 онд Орос Крым руу довтолсны дараа барууны хориг арга хэмжээ авч байсан. Зарим хамаарал бүхий компаниуд зэвсгийн наймааны авлига авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй цацагдаж эхэлсэн. “Pandora Papers”-ийн мэдээлснээр “Ростек”-ийн гүйцэтгэх захирал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хуучин найз Сергей Чемезовын хамаатан садан үл хөдлөх хөрөнгө эзэмших зорилгоор оффшор бүсэд хамаарах компани байгуулжээ.
Монгол дахь уурхайн борлуулалтад туслалцаа авахын тулд АНУ болон Европын Холбооны хоригт орсон Оросын арвин туршлагатай мэргэжлийн хуулийн фирмээс тусламж хүсчээ. Ингээд Бейкер МакКензи зөвлөгөө өгөхөөр болсон байна. Бейкер МакКензи өөрийгөө хуучнаар Зөвлөлт засгийн үеэс л эхлэн жинхэнэ магадлан итгэмжлэгдсэн Барууны анхны хуулийн фирм гэж нэрлэдэг бөгөөд 1989 онд Москва хотод салбараа нээсэн юм. Харин Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Бейкер МакКензи болон түүний түншүүд нэрээ өөрчлөн “Baker & McKenzie CIS” нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Энэ нэр нь ЗХУ задран унасны дараа өөрчилсөн нэр бөгөөд Тусгаар Улсуудын Хамтын нөхөрлөлөөс гаралтай гэгддэг.
“Baker & McKenzie CIS” хуулийн фирм нь бүс нутагтаа хамгийн арвин туршлагатайд тооцогдож байв. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад үйл ажиллагаа явуулж байсан Барууны томоохон пүүс компаниуд, түүний дотор “Ford Motor Co.,” болон шар айрагны “Carlsberg” зэрэг акул компаниудад зөвлөгөө өгч байв.
“Baker & McKenzie” бол Бейкер МакКензи, Рассел Бейкер, Жон МакКензи нарын 1949 онд Чикаго хотод байгуулсан олон улсын хуулийн фирм. Тус хуулийн фирм нь Дэлхийн 47 улсад байрладаг ба 77 оффист 4000 гаруй хуульч ажилладаг. Хуульч өмгөөлөгчдийнх нь 80 хувь нь АНУ-аас гадуур бүс нутагт ажилладаг. 2016 онд фирмийн эргэлт 2,62 тэрбум америк доллар байв. 2006 оноос хойш Бейкер МакКензи хуульчдын тоогоороо Дэлхийд хоёрдугаарт, 2010 оноос хойш эргэлтийн хэмжээгээрээ Дэлхийд тэргүүлдэг.
“Baker & McKenzie CIS” хуулийн фирмээс Дэлхийн том том улс төрчид, тэдний хань хамсаатнууд эд хөрөнгө мөн татвараас зайлсхийхийн тулд зөвлөгөө авдаг үндэстэн дамнасан компани.
Ийн явсаар оросын “Ростек” компани 2016 оны зургадугаар сард тус “Baker & McKenzie CIS” хуулийн фирмээс зөвлөгөө авч манай Монголын “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн хувийг олонд танигдаагүй “Монголын Зэс Корпораци” /Mongolian Copper Corp./ компанид 400 сая америк доллароор арилжжээ. Яг энэ арилжааны үеэр Германы “Дойче Банк” /Deutsche Bank/-ны мөнгө угаахтай тэмцэх албаны мэргэжилтнүүд “Монголын Зэс Корпораци” компани руу хэдэн зуун сая доллар урссан нь тун сэжигтэй хэмээн үйл ажиллагааны тайландаа дурьджээ. Америкийн “BuzzFeed News” байгууллагын 2020 онд олж цуглуулсан мэдээлэл болон Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум /ICIJ/-оос “FinCEN Files” ажиллагааны хүрээнд явуулсан тайлангаас харвал “Монголын зэс Корпораци” гэх компанийн хэзээ үүсгэн байгуулагдсан болон үйл ажиллагааных нь мэдээлэл тодорхой бус байгааг тухайн үед “Дойче Банк” /Deutsche Bank/ мэдээлж байв.
МОНГОЛЫН УЛС ТӨРД АССАН ГАЛ ТҮЙМЭР
Монголд энэ арилжаа улс төрийн хүрээнд гал түймэр асааж, хууль эрх зүйн тулаан, өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын мөрдөн шалгах хэргийг өдөөсөн бөгөөд тэдний нэг бай нь тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Чимэдийн Сайханбилэг байв.
Монголын парламент Ч.Сайханбилэгийг хууль тогтоогчдын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан хэмээн үзэж хууль бус үйлдэл гэж дүгнэсэн. Түүнчлэн мөрдөн байцаагчид “Монголын Зэс Корпораци” компани нь “Голдман Сакс” /Goldman Sachs/ 4.8 хувийг эзэмшдэг Монголын нэр нөлөө бүхий банк /Худалдаа Хөгжлийн Банк/-аар өнгөлөн далдлалт хийснийг баримтаар нотолсон. “Голдман Сакс” нь худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд ийнхүү төсвийн мөнгийг зүй бусаар шамшигдуулсан. “Голдман Сакс” нь хувь эзэмшдэг утгаараа Худалдаа Хөгжлийн Банкны үйл ажиллагаанд стратегийн хяналт тавьдаггүй гэж мэлзсэн байна.
1956 онд мэндэлсэн Канадын олон улсын хуульч, “Amsterdam&Partners” хуулийн фирмд харъяалагддаг Роберт “Боб” Амстердам гэх этгээд Ч.Сайханбилэгийн өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд Ч.Сайханбилэгийг энэ хэлцэлд оролцоогүй тэр ямар ч гэм буруугүй гэж зүтгэсэн. Роберт Амстердам бол Туркийн Ерөнхийлөгч Таиип Эрдоган зэрэг Дэлхийн том том улс төрч, бизнесменүүдийн хэрэг дээр ажилладаг асар өндөр төлбөрөөр хуулийн зөвлөгөө өгдөг өмгөөлөгч гэдгээрээ алдартай. Тэрбээр ихэвчлэн оффшор бүс гэх мэт “но”-той ноцтой хэргүүдээр дагнан ажилладаг туршлагатай.
Робертын хэлснээр Оросын “Ростек” компани зуучлагчгүйгээр өөрийн сонголтоор “Монголын Зэс Корпораци” компанийг сонгосон гээд, “Ростек” компани нь өөрийн хувьцаагаа өөр бусдад худалдахыг хүсээгүй гэж мэдэгдсэн. Мөн бизнес эрхлэхэд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой улс төрийн шалтгаантай мөрдөн шалгах ажиллагааны улмаас хүндрэл үүссэн гэв.
Бейкер МакКензи оросын “Ростек” компанитай байгуулсан гэрээний талаар болон Оросын хориг арга хэмжээнд багтсан бусад компаниудтай байгуулсан хэлцэлтэй холбоотой асуултуудад үйлчлүүлэгчийн нууцад хамаарна гээд ямар ч хариулт, тайлбар өгөөгүй. Хуулийн фирм нь зөвхөн худалдааны хориг арга хэмжээг хэрхэн бүрэн дагаж мөрдөх талаар л үйлчлүүлэгчид зөвлөсөн гэж гүрийж байсан аж. Үүнтэй холбоотойгоор мөн “Ростек” компани ямар нэгэн байр суурь илэрхийлэхээс татгалзаж байж.
Эх сурвалж: ICIJ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yaqmarch utgagui,ur dungui yam niitelj bh yam,uugeeree neg huniig muutgah geed baigaa yam uu esvel uuriiguu ih mundag medlegtei gej haruulah gesen yam uu haashaa yam nohoi doloo yamarch utga alga,yamartaa ch erdenetiin 49% g mongoldoo avch irsen ni mash chuhal sain zuil bailaa,urdungiig ni mongoliin ard irged bugd hurtej baigaa busad ni dald orog tsaashaa