ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афганистан: Эрчим хүчний өрөө төлөхийн тулд хуучин төрийн албан хаагчдын хөрөнгийг зарна

Санал болгож буй арга хэмжээ нь одоо байгаа асуудлыг богино хугацаанд л шийдэж чадна гэж Афганистаны эрчим хүчний DABS корпорацийн захирал асан Аманулла Галиб хэлэв.

Афганистаны “Da Afghanistan Breshna Sherkat” /DABS/ эрчим хүчний компани хөрш зэргэлдээ орших экспортлогч орнуудад эрчим хүчний өр зээлээ төлөхийн тулд өмнөх Засгийн газрын албан тушаалтнуудын эд хөрөнгийг зарахаар төлөвлөөд байна. Энэ талаар өчигдөр /2021.10.06/ “Талибан” хөдөлгөөнийхний томилсон гүйцэтгэх захирал Сафиулла Ахмадзай мэдэгджээ.

“Уг үйл явц дуусч, түр засгийн газар баталсны дараа тус компани Афганистанаас дүрвэн гарсан өмнөх албан тушаалтнуудын эд хөрөнгийг зарж эхэлнэ” гэж орон нутгийн телевиз мэдээлжээ.

Мөн “DABS”-ийн захирал асан Аманулла Галибын онцолсноор санал болгож буй арга хэмжээ нь одоо үүсээд байгаа хямралыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой аж. “Цахилгааны өрийг хэсэгчлэн төлөхийн тулд мөнгө цуглуулах болно. Гэвч эцсийн дүндээ энэ нь компанийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй” гэв.

Даваа гараг /2021.10.04/-т “DABS” компаниас Афганистаны Узбекистан, Тажикистан, Туркменистан, Иранд төлөх цахилгааны өр аль хэдийн 62 сая долларт хүрсэн тухай мэдээлсэн. Үүний зэрэгцээ өмнөх Засгийн газар задран унасны дараа цахилгааны орлого даруй 70 хувиар буурчээ. Үүнтэй холбогдуулан тус компани Афганистан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт хандан өрийг барагдуулахад тусламж хүсчээ.

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев болон Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар мягмар гараг /2021.10.05/-т мэдэгдэхдээ хоёр улс Афганистанд ялангуяа цахилгаан эрчим хүч нийлүүлэх тал дээр тусламжаа үргэлжлүүлэх ажээ.

Мөн өдөр Тажикистаны “Барки Точик” төрийн мэдлийн эрчим хүчний компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Нозир Ёдгори Афганистаны өрийг үл харгалзан Тажикистан өвлийн улиралд Афганистанд цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийг зогсоохгүй үргэлжлүүлнэ гэдгээ онцлон мэдэгдэв.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button