Нийгмийн

Прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу Д.Монголхүүг 30 хоног цагдан хорихоор болов

“No naadam” хөдөлгөөнийг санаачлагч, иргэн Д.Монголхүүг цагдан хорих 461 дүгээр ангиас өчигдөр сулласан билээ. Тэгвэл түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр өнөөдөр гарчээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Гомдлоор шүүх хурал зарлаж, авч хэлэлцээд хорих шийдвэр гаргасан байна” гэлээ.

Д.Монголхүү энэ талаар “Шүүхээс намайг үргэлжлүүлэн 30 хоног цагдах хорих шийдвэр гарсан байна. Өнгөрсөн хугацаанд бид хууль дээдлэх, хуулийн эрх тэгш байдлыг шаардсаар ирсэн. Тиймээс би одоо өмгөөлөгчтэйгөө хамт очоод цагдан хоригдоно. Оргон зайлахгүй, зугтахгүй. Би Монгол Улсын иргэн хүн. Хуулийн доор амьдардаг. Цагдаа нар хууль бус шаардлагаа хууль ёсных гэж тайлбарлаад намайг баривчилсан, эрх мэдлээ хэтрүүлсэн.

Би 461 дүгээр ангиас гарч ирснээсээ хойш одоог хүртэл гар утсаа олж аваагүй байна. Тийшээ явж байх замд цагдаагийн албан хаагчдын нэг нь миний гар утсыг булааж авсан. Одоо хэнд байгаа нь мэдэгдэхгүй байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yura
Yura
10 сар 8, 2021 07:20

henii ch ugend itgeed iim ym hiiigd yvdg ym boldoo huurhii

Холбоотой мэдээ

Back to top button