УЛС ТӨР
УИХ-ын нөхөн сонгуулийн саналыг өнөөдөр зөөврийн хайрцгаар авч эхэллээ

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналыг өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өнөөдөр авч байна.
Өнөөдөр 09:00-20:00
цагт Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26
хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29,
30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны 2774 сонгогч зөөврийн
хайрцгаар санал өгнө.
УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн
хороо 114 чиглэлд 1511 сонгогч, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий
аймгийн 89 хэсгийн хороо 178 чиглэлд УИХ-ын нөхөн сонгуулийн зөөврийн
битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.