EurasiaReview: Монголын сонгууль яагаад чухал вэ?
“EurasiaReview” нэртэй сайт “Монгол чухал: Ирэх сонгууль ардчилалд амжилт авчирч магадгүй, үгүй ч байж болно” гарчигтай нийтлэл бэлтгэжээ. Тус сайтыг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Buzz Future LLC” нэртэй зөвлөх үйлчилгээний фирм ажиллуулдаг байна.
Нийтлэл ерөнхий агуулгаараа: Манай улсын сонгуульд ОХУ-ын шууд нөлөө орж магадгүй, иймд барууны ертөнцөөс анхааралтай ажиглаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зүйтэй гэсэн санааг хөнджээ. Зарим мэдээлэл нь албажаагүй, "Яриа байна" гэх мэтээр хийсвэр байдлаар дурдсан нь анхаарал татаж буй. Тус нийтлэлийг зориуд мөнгө төлж, бичүүлсэн гэдэг ч мэдээлэл бий юм.
2024 оны УИХ-ын сонгуулийг гадаад ертөнц хэрхэн ажиглаж, дүгнэж буй тал дээр мэдээлэлтэй байх нь чухал. Энэ үүднээс нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Зургаадугаар сарын 28-нд Төв Азийн нэгэн оронд ардчилсан засаглалын сургуулилт болно. Монголчууд шинэ үндсэн хуулиа баталснаас хойш ес дэх удаагаа УИХ-ын сонгуульд саналаа өгөх юм.
БНХАУ болон ОХУ-ын хооронд хавчигдсан Монгол Улс газарзүйн хувьд тусгаарлагдсан байдлаа багасгахын тулд “гуравдагч хөрш”-ийн бодлого баримталж эхэлсэн.
1996 онд анхны сонгууль болоход одоо нэрээ Монгол Ард Нам болгон өөрчилсөн Монгол Ардын Хувьсгалт Нам сөрөг хүчний намуудын эвсэлд засгийн эрхийг шилжүүлж өгсөн байдаг.
Тэр цагаас хойш ардчиллын замнал нь ээдрээтэй үргэлжилж, сорилт бэрхшээл одоо хүртэл тулгарсаар байна.
Сүүлийн найман жилийн хугацаанд МАН төрийн эрхийг барьж, иргэний төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой хэмээн сонгуулийн тогтолцоог өөрчилсөн. УИХ-ын суудлыг 76-гаас 126 болж нэмэгдүүлсэн юм.
Тэдгээрээс 78 суудлыг нь санал хураалтаар тэргүүлсэн дэвшигчдэд өгөх бол 48 суудлыг пропорциональ байдлаар олгоно. Шүүмжлэгчид энэ өөрчлөлт МАН-ын эрх мэдлийг үндсээр нь бэхжүүлнэ гэж үзэж буй.
Одоогийн парламентын 76 суудлын 62-ийг МАН эзэмшдэг. Сөрөг хүчний Ардчилсан нам зөвхөн 11 суудлыг нь эзэмшдэг юм.
Пропорциональ 48 суудлыг нэвтрүүлж буффер үүсгэснээр сөрөг хүчний нөөцийг улам шавхаж, олон нийтийн санаа бодлын өөрчлөлтөөс болсон 1996 оны сонгууль шиг томоохон өөрчлөлтөөс сэргийлэх хэрэгсэл болж магадгүй.
Парламентын тогтолцооны өөрчлөлтөөс гадна энэ удаагийн сонгуулиар гаднын хүчнүүд нөлөөлөх магадлал их. 2023 оны аравдугаар сард нийтлэгдсэн тайлангаас харвал ОХУ сошиал платформ ашиглан АНУ гэх мэт 17 ардчилсан улсын сонгуульд нөлөөлөх гэж оролдсоныг АНУ-ын тагнуулын алба илрүүлж байжээ.
ОХУ сонгуульд нөлөөлөх ажиллагаанд 20 сая ам.доллар хуваарилсан гэх яриа Улаанбаатар хотод явж байна.
БНХАУ нь Оростой адилаар гадаад бодлогын зорилгодоо хүрэхийн тулд ижил арга ашигладаг. “Meta” болон “Microsoft” компаниуд БНХАУ-ын засгийн газар олон нийтийн үзэл бодлыг удирдах нууц төлөвлөгөө боловсруулсныг баримтжуулсан.
Дарангуйллыг илүүд үздэг улс төрийн тогтолцоог дагаж мөрддөг хөрштэй байх нь Владимир Путин болон Ши Жиньпиний ашиг сонирхолд багтах нь мэдээж. Жижиг гэлтгүй ардчиллын үнэт зүйл, үзэл санааг баримталдаг улс орон тэдний хувьд аюул.
Олон хүн “Монгол юу нь чухал гэж? Маш хол оршдог, гуравхан сая хүнтэй улс байтал яагаад АНУ эсвэл аль нэг улсын анхааралд байх ёстой гэж?” хэмээн асуудаг.
Үүний хариулт ардчилсан улс төрийн тогтолцоотой улсууд бидний эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлс болох хүний болон хувь хүний эрхийг дээдлэх, хуулийг баримтлах, чөлөөт зах зээл бүхий эдийн засаг руу тэмүүлдэгт оршино.
Мөн ардчилсан улсууд амар амгалан учир эдгээр үнэт зүйлсийг гадагш түгээдэг. Харин ардчилсан бус орнууд үүний эсрэг бөгөөд ямар нэгэн байдлаар бүс нутгийн болон олон улсын энх тайванд заналхийлдэг билээ.
Энэ сарын сүүлээр Монгол Улс парламентын сонгуулиа өгөх гэж байгаа үед тус улсын ардчилсан “гуравдагч хөрш”-үүд Монголтой улс төр, эдийн засгийн холбоогоо бүхий л түвшинд харилцаж, дэмжих нь чухал.
Монголчууд өөрсдийнхөө ирээдүйг шийднэ, гэхдээ Жон Ленноны хэлж байснаар тэдэнд нөхдөөс нь бага ч гэсэн тусламж үзүүлэхэд илүүдэхгүй.
Эх нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ану зөнөг ёок төөгөө сөнөж байгаашдээ
За улбар шар хувьсг�##� л бишшүү
Ogoo biz ene ih songuuliin showu bel benching harhad asar ih mongo zartcuulagdaj baigaan nudend beleehen haragdajl baina shuu dee
Ач холбогдолгүй, тархи уга�##�т, ховын чанартай мэдээлэл байна.
За арай ч ингэж хэт улс төржмөөргүй л байна даа. ОХУ өөрийгөө яая гэж байгаа биз дээ.
bid yamarch tohiyoldold taivan baihiin tuld 2 horsteigee tentsvertei ooriigoo amid baigaag haruulahiin tuld 3dagch yortonsiin oronuudtai orgon hamtran ajillah heregtei uunii tuld 1911 1921 ond bidnii ovog deedes temtssen daanch manai 2 horsh shuud haasan ene yug haruulj baina tegeheer bid uunii tsaana garch setgeh undeserheg negdmel baih heregtei