Гадаад мэдээДЭЛХИЙ

Гаднын хэвлэлүүд: Монголын эрх баригч нам ялимгүй олонхоор ялж, сөрөг хүчин томоохон амжилт үзүүллээ

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг гаднын хэвлэлүүд хэрхэн мэдээлж, дүгнэлт хийснийг харцгаая.


Deutsche Welle: Монголын эрх баригч нам сонгуульд ялимгүй олонхоор яллаа

Монгол Улсын засгийн эрхийг баригч Монгол Ардын Нам суудлын тоогоо нэмсэн парламентын сонгуульд олонх байдлаа багахан суудлаар л авч үлдэж чадлаа. Авлига, эдийн засгийн байдалд иргэд нь дургүйцсэн нөхцөлд сөрөг хүчнийхэн ахилт үзүүлэв.

Ардчилсан нам томоохон ахиц гаргаж, авлигал болон эдийн засгийн байдалд дургүйцсэн иргэдийн тоо нэмэгдсэн ч МАН олонхоо хадгалж чаджээ.

МАН ялалт байгуулсан ч ухралттай нүүр туллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Лувсаннамсрай хэвлэл мэдээллийнхэнд МАН нь 126 суудалтай парламентад 68-70 суудал авсан хэмээн мэдэгдэл хийсэн.

Гэвч 2020 онд тус нам 76 гишүүнтэй парламентын 62 суудлыг авч, хууль тогтоох байгууллагад илт давуу эрхтэй болж байсан юм.

Төвийг сахисан барууны үзэлтэй Ардчилсан нам олон санал авах магадлалтай байсан боловч, эрх баригч гишүүдийг орлох үнэмшилтэй хувилбар гаргаж өгч чадсангүй гэж буруутгагдаад байна.

Монгол яагаад чухал вэ

Олон барууны ажиглагчид Монгол Улсыг БНХАУ, ОХУ хооронд оршдог ардчилсан буфер гэж үздэг юм.

Тус улс 1990 онд ардчилсан засаглалд шилжиж, хоёр том хөрштэйгөө тэнцвэртэй харилцааг хадгалахыг хичээсэн ирсэн бөгөөд эдийн засгийн хувьд өндөр хамааралтай байдаг.

Монгол Улс бүх газрын тосны импортынхоо дийлэнхийг ОХУ-аас оруулж ирдэг байна. Мөн улсынх нь нийт экспортын 90 гаруй хувь БНХАУ гардаг юм.

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ оны эхээр хоёр улсын харилцааг сайжруулах зорилготой Монголд айлчилсан. Газрын ховор металл зэрэг түүхий эдээр баялаг тус улстай Их Британи зэрэг бусад орнууд ч мөн харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа .


Associated Press: Монголын эрх баригч намын ухралтад орсныг албан ёсны үр дүн баталгаажуулсан тул эвслийн засгийн газарт эргэн ирэх магадлалтай байна

Монгол Улсын эрх баригч нам өмнөхөөсөө хамаагүй бага суудалтайгаар парламентын сонгуульд ялалт байгуулсан гэдгийг даваа гарагт /2024.07.01/ гарсан албан ёсны дүн харуулжээ. Ийм учраас үүлийн найман жилийн хугацаанд анх удаа Монгол эвслийн засгийн газартай болох магадлалтай байна.

Баасан гарагийн сонгуулиар Монгол Ардын Нам 126 суудлаас 68-ыг нь авсан бол, сөрөг хүчний Ардчилсан Нам 42 суудал авчээ. Үлдсэн 16 суудлыг жижиг намууд хувааж авсан байна.

Энэ дүн нь Л.Оюун-Эрдэнэ болон түүний намын хувьд ухралт байв. Түүний нам 2020 оны сонгуульд 76 суудалтай парламентын 62 суудлыг авсан билээ. Тус намын өмнөх парламент дахь давамгай байдал шинээр өргөжүүлэн парламентад эрс буурна.

Л.Оюун-Эрдэнэ намд нь саналаа өгөөгүй хүмүүст ч талархал илэрхийлж, анх удаа таваас зургаан нам парламентад сонгогдсон нь Монголын ардчилалд шинэ хуудас болж буйг онцолжээ.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, МАН нь Ардчилсан Нам болон найман суудал авсан ХҮН намтай эвслийн засгийн газрын байгуулах хувилбаруудыг хэлэлцэж байгаа аж.

АНУ-ын Британийн Колумбын их сургуулийн Монгол судлаач Жулиан Деркес Ардчилсан нам сайн үр дүн үзүүлсэн нь бодлого өөрчлөгдөх бус, эрх баригчдыг өөрчлөх иргэдийн хүслийг харуулсан гэв.

Тэрбээр Ардчилсан намын дотоод асуудал болон тэдний сэтгэл татам бус сурталчилгааны ажлыг харгалзан үзвэл энэ үр дүн нь гайхалтай байна гэж нэмж хэллээ.

3.4 сая хүн амтай Монгол Улс нэг намын коммунист засаглалын дор 60 гаруй жилийг өнгөрөөсний дараа 1990 онд ардчилсан системд шилжсэн. Коммунист тогтолцоо халагдсаны дараа ирсэн эрх чөлөөг иргэд таатай хүлээж авсан ч парламент болон хууль тогтоогчдыг өөрсдөдөө болон бизнесийн хамтрагчдынхаа ашгийн төлөө ажиллаж байгаа гэж үздэг болсон юм.

Монгол Ардын Нам эдгээр асуудлыг хүлээн зөвшөөрсөн ч бурууг ихэвчлэн бусад улс төрийн намд тохжээ.

Авлигын хэргүүд засгийн газар болон улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. Үүнээс гадна цар тахал, Украины дайны нөлөөллөөс болж цохилтод орсон эдийн засаг дахь ажилгүйдэл болон инфляц нь сонгогчдын хувьд томоохон асуудал болж буй.

BNE Intellinews: Монголын сонгуульд эрх баригч нам яллаа, гэхдээ ялимгүй олонхоор

Монгол Улсын засгийн эрх баригч нам парламентын сонгуульд ялалт байгуулсан боловч зөвхөн багахан давуугаар ялжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ыг сонгуульд ялсан гэж мэдэгдсэн боловч энэ удаа өмнөх парламентын 76 суудлаас 62 суудал авсан үеийнхээс хамаагүй бага суудал авсан байна.

Энэ удаагийн сонгогчдын анхаарлаа хандуулсан асуудал нь авлига, нийгмийн тэгш бус байдал болон бохирдол байв.

Тус сонгуулийг Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт ба Хүний Эрхийн Хяналтын Байгууллага (ODIHR) ажиглажээ.

“ODIHR” 6 дугаар сарын 29-нд гаргасан мэдэгдэлдээ сонгуулийн зохион байгуулалт сайн явагдаж, нэр дэвшигчид ерөнхийдөө чөлөөтэй сурталчилгаа явуулж чадсан хэмээсэн юм.

Гэхдээ сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь засгийн эрх баригч намд шударга бус давуу байдал олгосон тул өрсөлдөөн хангалттай шударга байгаагүй гэжээ.

Тус байгууллагын  сонгуулийн ажиглалтын албыг удирдсан Элчин сайд Женнифер Браш “Парламентын сонгууль техникийн хувьд сайн зохион байгуулагдсан боловч шударга өрсөлдөөн хангалтгүй, эрх баригч намд ихээхэн давуу байдал олгосон байдалтай байв” хэмээсэн.

“Сонгуулийн шинэ систем парламентыг томруулж, улс төрийн олон талт байдал, эмэгтэйчүүдийн суудлыг нэмэгдүүлсэн нь сайн хэрэг. Шинэ парламент үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөний ерөнхий бууралтыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэж найдаж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.

МАН бол Монголыг бараг 70 жилийн турш удирдаж байсан Коммунист намын залгамжлагч. Тус намыг ихэвчлэн ахмад, хөдөө орон нутгийн сонгогчид дэмждэг. Харин залуу үеийнхэн дунд дэмжлэг сул.

Эх сурвалж: DW, Associated Press, BNE Intellinews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-02 08:50

Ардын намдаа сан�##�аа өгөөд амаараа шороо үмхэж, утаандааа угаартан үхэж, хорт хавдраар үхэж ханахгүй юм даа!

lol
lol
2024-07-03 00:13

fuck off

зочин
зочин
2024-07-03 11:11

..ТӨР ТҮМЭНЭЭ ӨРӨНӨӨС ГАРГАЖ ЧАДСАН ЗАЛУУС УЛАМ САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ ХИЧЭЭХ БИЗЭЭ....ШҮЛСЭЭ ҮСЭРГЭХЭЭ ИЛҮҮ ЗҮЙЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ОЛОН НАМЫН МАНГАСУУД БУСДАД Л БУРУУГ ЧИХСЭЭР 4 ЖИЛ БОЛОХ БИ ЗЭЭ...

Ганбат
Ганбат
2024-07-03 23:01

Ялж чадахгүй байгаа АН ы хохиноо!!!

Зочин
Зочин
2024-07-04 06:42

Альч улс сонгуулийн жилд ц�##�ин тэтгэвэр нэмдэг жирийн үзэгдэл .

Холбоотой мэдээ

Back to top button