Covid-19

Өдөрт батлагдсан тохиолдлын 70 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ

Өнөөдөр Эрүүл Мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын цаг үеийн мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1566 тохиолдол бүртгэсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1107 нь нийслэлд, 459 нь орон нутагт батлагдсан байна. Үүнээс харвал өдөрт батлагдсан тохиолдлын 70 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн байгаа юм.

Энэ хугацаанд бүх аймагт халдвар илэрсэн ба хамгийн олон тохиолдол Орхон, Хэнтий аймагт бүртгэгдсэн байна. Харин өвчний хүндрэлээр 21-ээс дээш насны 15 хүн энджээ. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 1392 боллоо.

Харин сүүлийн хоногт 6709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button