СПОРТ

ДАШТ: Г.Алтанбагана ялагдлаа

Япон улсад үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголоос хоёр бөх барилдсан.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч сорьсон өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт Бельгийн бөхөд ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, сумын заан, “Алдар” спорт хорооны бөх Г.Алтанбагана эхний тойрогт хийлсэн. Тэрбээр удаах даваанд Италийн Н.Мунгайтад ялагдан, үзэгчийн суудалд шилжив. Ингэснээр Монголын жүдочод өнөөдөр ДАШТ-ээс медаль хүртэх боломжгүй боллоо.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button