СПОРТ

Д.Отгонжаргал: Японы тамирчинд ялагдаад уйлмаар санагдсан

Насанд хүрэгчдийн ДАШТ-д явсан тамирчид өнөөдөр эх орондоо газардлаа. Тэднийг холбооны тэргүүд “Туушин” зочид буудалд угтан авч шагнал гардуулсан юм. Энэ үеэр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Д.Отгонжаргал баярын сэтгэгдлээ хуваалцаа.

Тэрбээр “Миний анхны дэлхийн аварга байсан. Ямар нэг сандрах асуудал байгаагүй.  Яг л санаснаараа барилдсан. Гэхдээ Японы тамирчинд ялагдаад харамссандаа уйлмаар санагдсан. “Зүгээр дээ, тамирчин хүнд ийм сэтгэл зүй байх ёстой” гэж багш хэлсэн.

Барилдсан тамирчдаа бүгдийг нь 10:0-дож чадсандаа баяртай байна. Ямар ч тэмцээнд хичээвэл болохгүй, чадахгүй юм байхгүй гэж бодож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-13 14:28

Бүгдийг нь 10:00-оор хожсон гэдэг чинь л гайхамшиг. Ирээдүйн олимпийн аварга

Холбоотой мэдээ

Back to top button