
Газрын тосны бүтээгдэхүүний үнийг Брент болон WTI хоёроор хэмждэг. WTI нь АНУ-д хэрэглэдэг газрын тосны гол жишиг үнэ юм. Газрын тосны хэрэглэгч АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ л илтгэдэг. Харин Брент төрлийн газрын тосны үнэ 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 83 америк долларыг давсан юм. Энэ хугацаанд өчигдөр буюу аравдугаар сарын 13 нд 82.6 америк доллар болж буусан ч нэг цагийн дотор буцан өсөж 83 америк доллар давсан юм. Харин WTI төрлийн бүтээгдэхүүн нь 80.6 америк долларын ханштай байна.

83 америк доллар гэдэг газрын тосны үнэлгээний хувьд өндөр дүн бөгөөд үнийн хөөрөгдөлгүй хэвийн үед 40 орчим америк долларт хэлбэлздэг аж.
2020 онд дэлхий нийтийн газрын тосны эрэлт цар тахлаас үүдэн багассан байв. Энэ нь үнэ буурахад хамгийн их нөлөөлж байсан юм. Дэлхий нийт цар тахлын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хөл хөдөлгөөнийг сулруулснаар газрын тосны эрэлт үүсэж үнэ өссөн. Өнөөдрийн байдлаар брент төрийн газрын тос баррель тутамдаа 81.50 америк долларт хүрчээ. Уг төрлийн газрын тос нь өнгөрсөн жилийн өдийд 37.26 байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.