НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Инфляц 9.6 хувьд хүрснээр 10 мянган төгрөг 9040 төгрөгтэй тэнцэж байна

Монгол улсын хэмжээнд инфляцын түвшин нэмэгдэж улсын хэмжээнд 9.6, Улаанбаатар хотын хэмжээнд 9.9 хувьд хүрчээ. Монгол банкнаас зарласан инфляцын зорилтот түвшин 6+-2 хувь хэмээдэг. Гэвч энэ зорилтот түвшинг даваад хэдийнээ хоёр сар өнгөрчээ. Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн хурлын үеэр инфляц өссөн шалтгааныг “Нийлүүлэлтийн буюу нэг удаагийн шинжтэй хүчин зүйлээс шалтгаалж буй” хэмээн тайлбарласан юм.

Инфляц хэдий хэмжээгээ өснө түүнтэй хувь дүйцэж төгрөгийн ханш унадаг эдийн засгийн хууль бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляц 9.6 хувь хүрсэн нь 10 мянган төгрөгөн дээр жишээ татвал 9040 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин Улаанбаатар хотын хэмжээнд инфляцын түвшин 9.9 хувь гэхээр энэ бүсэд мөнгө бүр их чанаргүйдэж 10 мянган төгрөг нь 9010 төгрөгтэй тэнцэж байгаа ажээ.

Цаашид инфляцын түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд тэр хэрээр төгрөгийн ханш үнэгүйтэж, бидний 10 мянган төгрөгөөр авч болох зүйлс улам цөөрөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-15 20:42

Монгол мөнгө өөрөө өөрийхөө үнэд хүрэхээ байждэ

Nuuts
Nuuts
2021-10-17 09:13

Ene uls bur dampuurlaa hudlaaa tuuh ie soyol geed shaagad ongirood bdag
Udahgui china kolony bolhiin bnldaa hurdan z##lhiimsan ene ulsaas

Холбоотой мэдээ

Back to top button