МэдээНийгмийн

Н.Ялагдашгүй: Нүүрс тээврийн жолооч бид улсаа тэжээгээд, экспорт оруулаад өгье

Нүүрс тээврийн жолоочид маргаашаас эхлэн Чойр-Цогтцэций хүртэлх тээврийг зогсоож буй Л.Халтар сайдын шийдвэрээ зогсоо хэмээн эсэргүүцэж буй. Тэд Л.Халтар сайдыг өнөөдөр буюу аравдугаар сарын 19-ний өдрийн 00:00 цагаас өмнө шийдвэрээ цуцлахыг шаардсан. Хэрэв шийдвэрээ цуцлахгүй бол тэмцлийн хатуу хэлбэрт шилжих тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдээд байсан юм. Харин нүүрс тээврийн жолооч Н.Ялагдашгүй уг асуудалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Нүүрс тээврийн жолооч бид энэ улсын эдийн засгийг хөгжүүлээд, улсаа тэжээж, экспорт нэмэгдүүлээд өгье. Хэдэн зуун мянган ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгийг тээвэртээ яваад олоод өгье. Монголд ийм юм гуйдаг хүн хаана байгаа юм бэ. Таван толгойн нүүрсийг тээвэрлээд хотынхон 5000 шахам байсан нүүрсийг 800 төгрөгөөр авч байна. Энэ чинь тээвэрчдийн буян шүү дээ. Биднийг замыг мөнгө аваад иддэг гээд байгаа. Хэрэв тийм юм бол Л.Халтар сайд тэр мөнгөө өөрөө ид ээ. Улс төрчид нь энэ улсыг бид нар хөгжүүлж байгаа шүү гээд яриад л байж байг. Ийм л юм гуйя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button