Нийгмийн

Эрээнд долоон тохиолдол батлагджээ

Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хаан, хөл хорио тогтоогоод буй. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа юм.

Эрээн хотын ковидын нөхцөл байдлын талаар “Хятадын Олон улсын радио” мэдээллээ.

Уг мэдээлэлд дурдсанаар аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт долоон тохиолдол батлагджээ. Одоогийн байдлаар Эрээн хотын 75 мянга гаруй оршин суугчдыг гурав дахь удаагаа PCR шинжилгээнд хамруулаад буй аж. Хороо, дүүрэг, хорооллын эрсдэлийнх нь хэмжээгээр гурван зэрэглэлд хувааж, халдвар бүртгэгдсэн хорооллын оршин суугчдад гэрээсээ гаргахгүй байх хатуу шаардлага тавьж байгаа гэнэ. Мөн Эрээн хотод хөл хорионд орсон 1300 гаруй жуулчдад хүнсний бүтээгдэхүүн, халдвараас сэргийлэх бүтээгдэхүүн олгож буй аж.

Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдсэнээс үүдэн Замын-Үүдийн авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Төмөр замын ачаа, тээвэр хэвийн явагдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button