СПОРТ
ДАШТ: Л.Отгонбаатар эхний тойрогт ялагдлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Японы Токиод үргэлжилж байна. Өнөөдөр Монголоос эрэгтэйчүүдийн -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д бөхийн цөөнгүй төрөлд ДАШТ-ий олон медальтай О.Мөнхцэцэг нар барилдаж байна.
Л.Отгонбаатар эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Германы бөх Карл-Ричард Фрайд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.