Нийгмийн
Коронавирусийн 1095 тохиолдол илэрчээ
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1,095тохиолдол бүртгэгджээ. Үүнээс
- 808 нь Улаанбаатарт бол
- 287 нь орон нутагт батлагдсан байна.
Уг халдварын улмаас 41-80 гаруй насны зургаа иргэн нас барж, нийт нас баралт 1,593-д хүрчээ. Халдварын улмаас 19,093 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 3,184, жирэмсэн эх 1,248 байгаа бол гэрийн хяналтад 47,487 иргэн байна.
Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын хувьд хүндэвтэр 7,041, хүнд 2,220, маш хүнд оноштой 368 иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.