ДЭЛХИЙНийгмийн

“Friends” цувралын жүжигчин Жеймс Тайлер нас баржээ

“Friends” цувралын Гантерийн дүрээр олонд танигдсан жүжигчин Жеймс Майкл Тайлер 59 насандаа өөд болжээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнөөс түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэж, хавдар нь ясандаа тархсан тухай 2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Харин нас барах болсон шалтгаан нь хорт хавдрын дөрөвдүгээр шат хүртлээ хүндэрснээс болсон байна.

Жеймс Тайлер "Friends”, “Sabrina the Teenage Witch”, “Scrubs”, “Episodes”, “Modern Music” зэрэг уран бүтээлд нэрээ мөнхөлсөн байдаг.

Эл явдалтай холбогдуулан “Найзууд цуврал чамгүйгээр тийм гоё байхгүй байсан. Чиний шоу нэвтрүүлэгт болон бидний амьдралд бэлэглэсэн инээдэд чинь талархаж байна” гэж Женнифер Энистон өөрийн инстаграм хуудсандаа нийтэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button