Нийгмийн

Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ. Түүнчлэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яамтай хамтран шийдвэрлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар захиалгаа өгөөд татан авахад бэлэн 190 орчим хүнсний вагон ачаа байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай, үе шаттайгаар оруулж ирэх, хангамжийг хэвийн байлгах, нөөц бүрдүүлэхэд анхаарах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button